"Автомашингүй өдөр"-өөр төв замыг 17.00 цаг хүртэл хаана
2018-05-18

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжаар “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нийслэл хотод тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

 

Үүнтэй холбоотойгоор Энхтайвны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам, Бага тойруугаас Элчингийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг 07:00-17:00 цагийн хооронд хязгаарлана.

 

Иймд иргэд  явганаар, унадаг дугуйгаар эсвэл Их тойруу болон Нарны замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Shuud.mn
Сонин хачин