Улаанбаатарт 28 хэм дулаан байна
2018-05-20

2018 оны 05 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаархаг нутгаараа хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 хэм, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 26-28 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин