ОУВС:Хөрөнгө оруулалтын орчинд сөрөг өөрчлөлтүүд байсаар байна
2018-05-20

ОУВС Монгол улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх үнэлгээг хийж, ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрлээ.  Уг дүгнэлтэд:

 

● Экспортын түүхий эдийн эрэлт их байгаагаас Монголын эдийн засгийн сэргэлт үргэлжилсээр байна.  Төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх зэрэг макро-эдийн засгийн гол зорилтууд биелжээ.

● Хэдийгээр ийм дэвшил гарсан ч экспортын түүхий эдийн эрэлт буурах, бүтцийн шинэчлэлийн удаашрал, дотоодын зарлага нэмэгдэх дарамт, хөрөнгө оруулалтын орчин дахь сөрөг өөрчлөлтүүд зэрэг эрсдэлүүд хөтөлбөрийн хүрээнд байсаар байна.

● Хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлэхийн тулд банкны системийг бэхжүүлэх, төсвийн хянамгай бодлого баримтлах, инфляцид сонор сэрэмжтэй байх, эрсдэлээс хамгаалах гадаад валютын албан нөөцөө бүрдүүлэх, төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зэргийг анхаарлын төвдөө байлгасаар байх шаардлагатай гэжээ.

 

Уг хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 сая ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын  зээл олгохоор анх тохирсон. Ажлын хэсгийн айлчлалыг дүгнэж н.Готтлийб дараах мэдэгдлийг хийв.

 

“Хөтөлбөрийн хүрээнд макро-эдийн засгийн гүйцэтгэл эерэг гарч бүх зорилтот тоон үзүүлэлтүүд биелсэн. Төсвийн үр дүн 2018 оны эхний улиралд төсөөлж байснаас илүү сайжирч, орлого 21 хувиар өссөн. Дээрх хугацаанд гадаад валютын цэвэр албан нөөц 200 сая ам.доллараар нэмэгджээ. Эрх баригчид 2018 оны төсвийн бодлогын хөтөлбөртөө төсвийн хязгаарлалт болон татварын удирдлагыг бэхжүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн, эрх баригчид төсвийн санхүүгийн удирдлага, ялангуяа концесс, төсвий хөрөнгө оруулалттай төслүүд, Монголын Хөгжлийн банкны үйл ажиллагааг сайжруулах тал дээр тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлж байна" гэжээ.

 

 “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх үнэлгээний эцэст ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүрчээ. Энэхүү тохиролцоо нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэн баталгаажих юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин