Томас Маркл: Охин минь ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байна
2018-05-20

Британийн ханхүү Харри болон холливуудын уран бүтээлч Меган Маркл нар өчигдөр Лондон хотын  Уиндсорын шилтгээний Гэгээн Жоржийн сүмд хуримаа хийлээ.

 

 

Хуримын ёслолд хатан хааны гэр бүлээс гадна олны танил 200 гаруй хүн оролцсон байна. Сүйт бүсгүй Меганыг Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз хөтлөн, хүүдээ хүргэж өгчээ.

 

 

Учир нь Меганы эцэг Томас зүрхний хагалгаанд орсон учир хуримын ёслолд оролцож чадаагүй юм.  Тэрбээр хуримынхаа үеэр нулимсаа барьж дийлэлгүй, нулимс унагаасан аж.

 

 

Гүнжийн эцэг “Охин минь ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байна.  амьдралд нь зөвхөн аз тохиох болтугай” хэмээн хэлжээ.

 

 

Сүйт бүсгүйн хуримын даашинзыг Францын алдарт “Givenchy” брэндийн дизайнер Клэйр Вэйт Келлер урласан байна. Уг даашинз таван метрийн урттай гивлүүртэй.

 

 

Харин Меганы зүүсэн титэм нь 1932 онд хийгдсэн хатан хаан Мэригийн титэм гэнэ. Харри ээж, гүнж Дианагийн хэрэглэж байсан бөгжийг сүйт бүсгүйдээ бэлэглэсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Яанаа ахынхаа эхнэрийг яагаад ч юугаараа ч гүйцэхгүй эхнэртэй боллоо удкү салах бха. Ийм задгай хүүхэнд ордоны амьдрал хэцүү санагдаад. Боловсрол нүдэнд дулаан байдлаараа мидлтоныг гүйцэхгүй харваас явдалтай хүүхэн бн
2018-05-21
Bat:
Tomas neeren unen bulterdeg gar shuu. Hogiin luivarchin baigaa yum.
2018-05-20