Улаанбаатар
Засгийн газрын авто баазад дадлага сургууль зохион байгуулав
5-21

Засгийн газрын авто баазад дадлага сургууль зохион байгуулав

 

Нийслэлийн Онцгой байдлын газраас  Засгийн газрын авто бааз улсын төсөвт үйлдвэрийн газарт гал түймэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав.

         

Дадлага сургуулийн нээлтийн ажиллагаанд Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Засгийн газрын авто баазын удирдлагууд оролцлоо.

       

Дадлага сургуулиар тус баазын 400 автомашины зогсоолд гал түймэр гарч галын шатлага  эрчимтэй тархан дэлгэрэх аюултай нөхцөл байдал хүндэрсэн, ажилтан албан хаагч бэртэж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх шаардлагатай, өндрөөс нэрвэгдэгчийг аврах ажиллагааны цагийн байдлуудаар зохион байгуулсан юм.

         

Дадлага сургуульд “Засгийн газрын авто бааз УТҮГ-ын  штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн,  НОБГ-ын ГТТХэлтэс, НАА-105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 10 дугаар анги,  Улаан Загалмайн хороо,  дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нийт 168 ажилтан, албан хаагч 27 автомашин, хүч хэрэгсэлтэйгээр оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

23456789101112

Shuud.mn
Сонин хачин