Улаанбаатарт 14 хэм дулаан байна
2018-05-22

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, бусад нутгаар дулаарна. 

 

2018 оны 05 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд    5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин