Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль "Эцэг хууль"-ийг зөрчсөн үү
2018-05-22

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш 09.30 цаг эхэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.

 


Тус хуульд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахаар төлбөр төлөгчийн “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох ...” арга хэмжээ авч болохоор, мөн дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг баталгаатай хэрэгжүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа эсэхийг хянан шийдвэрлэнэ.

Shuud.mn
Сонин хачин