Рио тинто: Монгол Улс хөгжлийнхөө зөв замдаа аль хэдийнэ орсон
2018-05-22

Б.Баабар: Бидэнд дутагдаж байгаа зүйл бол ухамсрын шанаа

10:00 цаг:

 

Монголын эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд үргэлжилж байна. Форумын нээлтэд Ерөнхийлөгч үг хэлсэн бол дараагаар нь “Рио тинто” группын захирал илтгэл тавилаа. Үүний дараагаар эдийн засагч Б.Батбаяр илтгэл тавилаа. Тэрбээр:

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

-Монголчууд “Оюутолгой”-г нээгээгүй.  “Оюутолгой”-г гаднын мэргэжилтнүүд ч нээгээгүй бол газар доороо байх байсан.  Гадаадын хөрөнгө оруулалтыг татсаны хүчинд бидэнд огт байхгүй 10 тэрбум төгрөгийг гаднаас татаад байна. Цаана нь олон олон Оюутолгой байна. Бидэнд энэ бүхнээ зөв ашиглаж чадвал дэлхийн хамгийн баян орон болохоор байна.

 

Манай иргэдийн хэтэрхий дийлэнх нь “Оюутолгойн гэрээ буруу боллоо. Бид Оюутолгойгоос болоод хэзээ ч төлж  барахгүй өрөнд орлоо” гэсэн ойлголттой байна. Бодит байдал дээр “Оюутолгой “ 7 тэрбум ам.долларыг оруулжээ. 5.7 тэрбум ам.доллараар Монголд 1700 компантай худалдаа хийж, 14 мянган ажилтнуудынх нь доод цалин бусад салбарынхаас 10 дахин их байна. Оюутолгой Монголд үлдээж байгаа мөнгөний дүн дангаараа тэрбум болж байгаа нь Монголын үндэсний орлоготой тэнцэж байна.

 

Оюутолгойгоос сар бүр орж байгаа орлого тэтгэвэр тэтгэмж авагчид, төрийн албан хаагчдын цалинг бүрдүүлж байна. Хэрвээ Оюутолгой  зогсвол юун цалингаа нэмүүлэх, багш нар цалингүй болно.

 

Оюутолгойн гэрээ буруу хийгдсэн нь бидний буруу. 34 хувийг гаднын компаниас зээл тавьсанаа ойлгохгүй байна уу. Монгол Улсыг өрөнд оруулсан хүмүүс одоо Оюутолгойд шалгалт хийгээд явж байгаа шүү. Дубайд ямар ч нууц гэрээ байгаагүй. Нууц байсан бол дэлхийн хамгийн нээлттэй хотод биш Улаанбаатарын аль нэг байранд хаалгаа түгжиж байгаад хийвэл нууц болно.

 

Оюутолгой болон бусад уул уурхайн компанийг айлган сүрдүүлж, тендэрийг нь авсан төрийн албан хаагчид өнөөдөр төр сууж байгааг нэрээр нь хэлж чадна. Гудамжныханд шавхруу л ногдож байгаа.

 

Бидэнд ердийн эрүүл ухаан хэрэгтэй. Энэ чигээрээ хийрхээд байвал хэдэн үеийг өнгөрөөнө. Бидэнд өнөөдөр дутагдаж байгаа зүйл бол ухамсрын шанаа. Нүгэлийн хажуугаар чимээгүй өнгөрөгсөд нүгэл хийгчдээс илүү бэртэгчид. Би эх оронч хүн. Хэзээ ч ингэж зарлаж байсангүй, бас бөмбөр мэт нүдээгүй. Эх орондоо хайртай болохоор энэ үгийг хэлж байна. Би өөрийгөө эх орны нэг хэсэг гэдгээ сайн мэддэг. Тийм учраас  хаана ч энэ үгийг хэлнэ. Омог бардам эх оронч хүн, баярлалаа гэлээ.

 

Ингээд эдийн засгийн форумаар “Монгол Улсын хөгжлийн загвар” сэдвээр хэлэлцүүлэг эхлэв.

 

Монгол орны хөгжлийг хамтдаа урагшлуулъя

 

09:30 цаг:

“Монголын эдийн засгийн форум-2018” Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн юм. Дараагаар нь “Рио тинто” группын Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат илтгэл тавилаа. Тэрбээр:

 

 

Монгол Улс хөгжлийнхөө зөв замдаа аль хэдийнэ орсон. Энэ нь төр, засгийн зарим лидерүүд зоригтой шийдвэр гаргасантай холбоотой. Монгол Улсын хувьд ямар их боломж бололцоо байна вэ. Бид хамтарч чадвал Монгол Улс түншүүдийнхээ хамтаар хөгжлөө хурдасгах боломж бий. Монголчууд удирдан манлайлах чадвартай гэдгээ олон зуун жилийн өмнө харуулсан.

 

Манай эзэмшсэн технологи “Рио тинто”-г дэлхийн тэргүүлэгч компани болгох зорилготой, дэлхийд  хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлдгээрээ тэргүүлэгч компани юм. Уул уурхайн салбарын хувьд хөгжлийн сонирхолтой цаг үе дээрээ явж байна. Хөгжлийн эрин үетэйгээ хөл нийлүүлсэн үе дээрээ явж байна. Уул уурхайн салбар бизнесээс хүн рүү чиглэсэн өөрчлөлт шинэчлэлтийг дэмжээд явж байгаа. Бид нийгэмд, хүмүүст ямар хувь нэмэр оруулж байгаагаа олон нийтэд харуулдаг.

 

Бид ёс зүй, хамтын ажиллагаан дээр ил тод байдал, аюулгүй ажиллагаа, хариуцлагатай уул уурхайн төлөө ажиллаж байна. Манай группын хамгийн залуу зэсийн уурхай бол “Оюутолгой”. Аюулгүй ажиллагааны шилдэг үзүүлэлттэй уурхай болоод байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээг ил тод болгосон санаачлагыг олон улсын байгууллага өндрөөр үнэлсэн билээ.

 

Бид ажилтнуудаасаа үнэт зүйлсээ эрхэмлэж, үйлдлээрээ харуулахыг хүсдэг. Дэлхийд ховор зэс алтны уурхайг ажиллуулж байгаадаа бид баяртай байдаг. “Оюутолгой”-н гэрээ хэлэлцээрийг байгуулснаар хөрөнгө оруулагчид 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

 

Оюутолгой бол Монгол Улсын томоохон татвар төлөгч аж ахуй нэгж, хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч. Эдүгээ 14 мянган ажилтнууд байгаагийн 94 хувь нь монголчууд юм. “Оюутолгой”-н гүний уурхайг амжилттай бүтээн байгуулж чадвал  эерэг үр дүн гарна. Гүний уурхай ажиллаж эхэлснээр “Оюутолгой” дэлхийн хамгийн том зэсийн уурхай болж, Монгол Улсын тогтвортой хөгжлийг бий болгоно.

 

Монгол Улсын хувьд байгуулсан гэрээ хэлэлцээгээ хамгаалах, дагаж мөрдөх нь чухал. Урт хугацаанд гэрээ хэлэлцээ явагддаг.  “Оюутолгой”-н хувьд хөрөнгө оруулалтын гэрээний халдашгүй байдал дээр тогтож байдаг. Эрдэнэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд өрсөлдөөн ихтэй байдаг. Тиймээс гэрээгээр тохирсон нөхцөлүүдийг  тогтвортой хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлдэг. Хөрөнгө оруулагч нарын итгэлийг татахын тулд гэрээ хэлэлцээгээ хамгаалж, тогтвортой байлгах хэрэгтэй.

 

Улс орон үнэ цэнийг бий болгож чадахаар бүтээн байгуулах хэрэгтэй. Монголчуудад маш олон авъяаслаг хүмүүс байгаа. Аюулгүй байдал, хариуцлагатай уул уурхайг “Оюутолгой”-д ажиллаж байгаа хүмүүс харуулж чадаж байна.

 

Говьд цэвэр ус чандмань эрдэнэ. Тиймээс бид говийн иргэдийг цэвэр усаар хангаж чадаж байгаа. Оюутолгой төслийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгтээ бид итгэлтэй байгаа. Монголчууд хэдэн арван жилийн турш энэ компаниар бахархах болно гэдгээ хэлье. Рио тинто” компани урт хугацааны түнш байж, хамтран ажиллахыг хүсч байна. Бидэнд өөр зам байхгүй, Монгол орны хөгжлийг хамтдаа урагшлуулъя гэлээ. 

 

 

Дараагаар нь эдийн засагч Б.Батбаяр илтгэлт тавьж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
UURHAIN NOOTSIIG HENCH ONOOD BODOJ CHADDAGGUI YUM TAAJ BODDOG YUM MERGEJLIIN SURGUULIINHAN TEGEJ
2018-05-24
Za daa feng shu e hbayar nambar l comments biheed bh shig
2018-05-22
Nend comments nichij bgaa humuus henii talin gar jul uym boldoo. Feng shu uneryerd bna da
2018-05-22
зочин:
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд өөрсдийн улаан гараар бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа бусдын үйлдвэрлэн бүтээсэн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
2018-05-22
зочин:
Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Б.Баабар, С.Баяр нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!
2018-05-22
зочин:
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
2018-05-22
зочин:
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
2018-05-22
зочин:
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2018-05-22
зочин:
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловсролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2018-05-22
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2018-05-22
зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2018-05-22
зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2018-05-22
зочин:
Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг байна. Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын эдгээр эрх зүйн хэм хэмжээний дагуу гадаад, дотоодын луйварчдаас салах цаг болсон.
2018-05-22
зочин:
Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй дахиад 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, ажлын хэсэг байгуулна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ... тэгээд бүх алт, зэсээ дээрэмдүүлээд өртэй хоцорно ...
2018-05-22
зочин:
Монголын эмгэнэл бол Оюутолгойн гэрээ байгуулах үйл ажиллагаанд нэг ч уул уурхайн инженерийг оруулахгүйгээр дан ганц улс төрчид (хорчид), хуульчид, эдийн засагчид, бөхчүүд, дуучид, сэтгүүлчид зэрэг бодит амьдралаас (уул уурхайгаас) хол байдаг цагаан захтнууд байгуулсан явдал юм. Ийм гэрээ угаасаа хэзээ ч сайн гэрээ болохгүй, 100 жилийн маргааныг дагуулна. Одоо энэ гэрээг УИХ-аар цуцлаад үндэстэн дамнасан корпорацитай биш, дэлхийн аль нэг хүчирхэг гүний (ОХУ мэт) Засгийн газартай шинээр байгуулах хэрэгтэй. Монголчуудад өөр зам байхгүй.
2018-05-22
зочин:
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.
2018-05-22
зочин:
С.Баяр, Ч.Сайханбилэг, Баярцогт нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн уурхайг гадаадын эдийн Засгийн алуурчидад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 40 жил тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены уурхайг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан, Монголын ард түмний өмнө хэмжээлшгүй хор хохирол учруулсан аймшигтай нүгэлтэн. С.Баяр, Ч.Сайханбилэг нар бол хуулийн хамгийн хатуу гэсгээл хүртэх ёстой нүгэлтэнүүд.
2018-05-22
зочин:
Гэмт хэрэг хийсэн бол урд нь ямар албан тушаал хашиж байсан нь ямар хамаа байна. Өмнөд Солонгосчууд авилгалын хэргээр гурван Ерөнхийлөгчөө хатуу шийтгэж чадаж байна шүү дээ. Харин Монголд эх орноосоо урваж гадаад, дотоодын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон Баяр, Сайхабилэг, Баярцогт нарыг шийтгэж чадахгүй байгаа бол Монголын УИХ, Засгийн газар, Шүүх, Хууль хяналтын бүх байгуулага авилгалд бүрэн идэгджээ гэж үзэхээс өөр арга байхгүй.
2018-05-22
зочин:
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.
2018-05-22
зочин:
Монголын улс төрчидөд авилгал өгсөн хэргээр Оюутолгойн оруулсан хөрөнгийг (энэ хөрөнгөөр барьсан баяжуулах фабрик, хүдрийн ил далд уурхайг) экспроприаци хийх замаар (шууд хурааж Монгол улсын 100 хувийн төрийн өмчлөлд авах) улсад хурааж авдаг олон улсын жишиг бий шүү. Энэ талаар гарсан НҮБ-ын тогтоолууд ч байдаг.
2018-05-22
зочин:
Монгол улс цаашид ашигт малтмалын орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчид, эдийн засгийн алуурчидтай) бус, харин дэлхийн аль нэг хүчирхэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах хэрэгтэй. Эс тэгвэл Монголчууд үндэстэн дамнасан корпорацидуудад (дээрэмчидэд, эдийн засгийн алуурчидад) 100 жил хулхидуулна, 100 жил арбитрдана, 100 жил ажлын хэсэг байгуулна, тэгээд ашиг ч үгүй, зэс ч үгүй, алт ч үгүй, нүүрс ч үгүй, ухсан нүхтэйгээ дааж давшгүй өрөнд ороод хоцорно. Үүний яруу тод жишээг Рио Тинтогийн эдийн засгийн алуурчидтай байгуулсан Оюу толгойн гэрээ харуулдаг.
2018-05-22
зочин:
Оюутолгойн талаар дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. 1-рт, Авилгал авч, өгч Монгол улсад 100 жилийн хохиролтой гэрээ байгуулсан улс төрчид болон Рио Тинтогийн эдийн засгийн алуурчдыг туурга тусгаар Монгол улсын хуулиар хатуу шийтгэж, ялыг Монгол улсад эдлүүлэх; 2-рт, Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлаж, орд ашиглах гэрээг дахин шинээр дэлхийн хүчирхэг аль нэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах!!!
2018-05-22
зочин:
С.Баяр, Ч.Сайханбилэг, Баярцогт нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн ордыг гадаадын эдийн засгийн алуурчдад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 40 жил тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены ордыг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан гэм нүгэл нь 9 үеэр арилшгүй нүгэлтнүүд юм. Төр засаг, хууль цааз тэднийг шийтгэхгүй гэхэд бурхан тэднийг 9 үеэр нь гэсгээх болтугай!!!
2018-05-22
зочин:
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй цуцлахгүй бол Баабар шиг гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон этгээдүүд Монголчуудын тархийиг дахиад 100 жил угаагаад, Монголчууд алт ч үгүй, зэс ч үгүй, 100 жил арбитрын маргааны төлбөр төлөөд, 100 жил 34 хувийн төлбөр төлөөд, тэдгээрийн хүү төлөөд, өрөнд ороод, ухсан нүхтэйгээ хоцорно.
2018-05-22
зочин:
Уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд Оюутолгойн "Хөрөнгө оруулалтын гэрээ" гэгч дээрэмийн гэрээ хийдэггүй, харин"Орчин үеийн лицензийн гэрээ", "Орчин үеийн концессын гэрээ", "Бүтээгдэхүүн хуваах гэрээ", "Ажил гүйцэтгэх контракт", "Хамтарсан уулын үйлдвэх байгуулах гэрээ"-нүүдийн ал нэгийг хийдэг юм байна гэдгийг Монголчууд одоо мэддэг болсон худалч Баабараа!!!
2018-05-22
зочин:
Монголчууд 1990 он шиг гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон худалч Баабарын худал үгэнд хууртахаа өнгөрсөн. Баабараа хол очиж хуц!!!
2018-05-22
hha ha ha harin tiim. Unendee medeh uym alga. Uneheer medeelel, medleg dutaj bn.
2018-05-22
Нобелийн шагналт эрдэмтэн Жозеф Стиглиц:
Дэлхийн улс орнууд ДНБ-ээрээ гаралт, үр дүнгээ хэмждэг. Гэхдээ энэ бол дутагдалтай ухагдахуун. Ялангуяа баялгаар баян орнуудад. Илүү зохистой ухагдахуун бол Үндэсний цэвэр бүтээгдэхүүн ба ногоон ҮЦБ. Ялгаа нь юу гэхээр ДНБ баялгийн хомсдлыг тооцдоггүй. Баялгаа буруу хомсолж амьдардаг орон ядуу болдог. Ногоон ҮЦБ бол тухайн улс баялаг хомсдож байна гэдгийг тооцоолдог. Жишээлбэл агаарын бохирдол эсвэл усны бохирдол гээд байгаль орчны доройтлыг тооцож үздэг. Ногоон ҮЦБ ба ялангуяа ҮБЦ, ДНБ гурвын хоорондын ялгаа бол уул уурхай. Хэрэв тухайн улс гадны компанитай гэрээ хийвэл, гадны компани тэр оронд маш бага рояалти төлж, ДНБ өссөнөөр үр дүнг сайн гэдэг. Гэхдээ ДНБ бол сайн боловсруулагдаж чадаагүй ухагдахуун. Баялаг хичнээн хэрэглэгдэж байгаа ч тэр орон ядуурсаар л байдагт хамаг учир байгаа юм.
2018-05-22
Нобелийн шагналт Жозеф Стиглиц::
Хувийн уурхайнууд дэлхий даяарх хөрөнгө оруулагчиддаа өндөр ашиг хүртээдэг бол төрийн уурхайнууд ... ард түмний хөгжилд ашгаа хүртээдэг,
2018-05-22
Нобелийн шагналт Жозеф Стиглиц:
"Хэрэв бүх хөрөнгө Канад эсвэл хаанахын ч хамаагүй уул уурхайн компанид очиж байвал Монголын ард түмэнд ямар ч тус нэмэргүй".
2018-05-22
Нобелийн шагналт Жозеф Стиглиц:
"Монгол баялгийг зах зээлээс доогуур үнээр зардаг олон орнуудыг нэг. Тиймээс тухайн улс яаж хууртагдаж байна вэ гэхээр юуны тулд зарж байгаагаа мэдэхгүй хууртагдаж, баялгийнхаа бүтэн зах зээлийн үнийг авдаггүй гэсэн үг. Хэвлэл мэдээлэл энэ асуудлыг илчлэхэд том үүрэгтэй. Гэхдээ ихэнх компаниуд энэ бүхнийг нууц байлгах гэж оролддог бөгөөд гэрээний заалтуудыг нууцалснаар хэвлэл мэдээллийнхэн мэдэхгүй, тиймээс иргэд баялгаа зараад яг юуны төлөө аваад байгаагаа ч мэддэггүй".
2018-05-22
Atigar ats hutsaj bna. Luivariin skhemiig hamgaalad bga yum u. Iimerhu lalrin bogs doloogchdiig yamar sanaatai Iim yum yarj bgaag n barijhorij shalgaj mongolos uravsan geed hooj zailuulah heregtei
2018-05-22
zochin:
34% HUDALDAJ AVAAD TERNE HUUTEI ZARAHCH ERH BHGUI DENDUU DOROMJILSON GEREE BORLUULALTIIN ORLOGON MONGOLD ORDOGGUI
2018-05-22
ККК...:
АРВАН ЦАГААН БУЯНЫХАА ЗАМААР ОРЧООД БАЙГААГАА МЭДЭХГҮЙ Л ХЭРЭЛДЭЭД БАЙГААМ БИЗ ДЭЭ....МОНГУУНУУД
2018-05-22
Za daa feng shu e hbayar nambar l comments biheed bh shig
Nend comments nichij bgaa humuus henii talin gar jul uym boldoo. Feng shu uneryerd bna da
hha ha ha harin tiim. Unendee medeh uym alga. Uneheer medeelel, medleg dutaj bn.