Төр байгаа бол ХАЛАМЖ зайлшгүй байх ёстой
2018-05-22

Монголын эдийн засгийн чуулганы салбар хуралдаанууд үргэлжилж байна. Хүний хөгжил: Халамжаас Бүтээмж рүү салбар хуралдаан их танхимд болж буй юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Сэдвийг онцлохын ач холбогдол: Ажилгүйчүүдийн тоо буурахгүй байна. Монгол Улсад 2014-2016 онд ядуурлын хэмжээ 21.6-29.6 хувь болж, 146145 төгрөгөөс бага хэрэглээний зардалтай иргэдийн тоо 634.0 мянгаас 907.5 мянга болж нэмэгдсэн. Иймд эдгээрийн учир шалтгааныг тодорхойлж, холбогдох арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байгаа.

 

Хэлэлцүүлгийн зорилго: Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг салбарын бүх яамд, хувийн хэвшил, бусад холбогдох талуудын хамтын, уялдаатай, нэгдсэн бодлогоор хэрэгжүүлбэл үр дүнд хүрэхийг нотолж, түүнийг бий болгож байгаа шалтгаан дээр суурилсан зөв бодлогын чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох нь хэлэлцүүлгийн зорилго юм.

 

Хэлэлцүүлгээр хүлээгдэж буй үр дүн: Ажилгүйдэл, ядуурлын шалтгааныг тодорхойлно, Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлогын чиглэлийг тодорхойлж, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон бусад холбогдох талуудын үүрэг, оролцоог томьёолон хамтын ажиллагааг хөгжүүлэх санал, санаачлалыг гаргана, Эдийн засгийн тогтвортой болон өсөлттэй үед бүтээмжтэй ажлын байрыг бий болгохыг дэмжсэн бодлого, үйл ажиллагаа чухал болохыг нотолно.

Shuud.mn
Сонин хачин