МЭЗЧ: Нийтлэлч Баабарын хэлсэн үг БҮРЭН эхээрээ
2018-05-22

 

1998 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголын банк санхүүгийн системд хийгдсэн гол чухал реформыг удирдан хийлгэсэн хүн нь би өөрөө байна. Бараг бүх арилжааны банкууд төрийн мэдэлд байсан ба 1992-1998 оны хооронд арав гаруй банк дампуурахад бүгдийг нь “Ард” хэмээх хамгийн том банкин дээрээ овоолж санхүүгийн аймшигт хямрал буй болгочихсон байлаа. Төрд хамаарах арилжааны банкууд 100 сая орчим долларын найдваргүй зээл олгосон нь тухайн үеийн чадвахигүй улс орны санхүүгийн системийг тэр чигээр нь хөнтрөх хэмжээнд тулчихаад байсан юм. Үндэсний нийт бүтээгдэхүүн ганц тэрбум долларт хүрдэггүй, ДНБ-ийнхээ 40 хувийг гадны зээлээр бүрдүүлдэг, улсын нийт нөөц нь 1996 оны байдлаар ердөө зургаахан сая доллар байсан ийм оронд энэ хямралт тогтолцоог яаралтай засахгүй бол улсаараа дампуурах ирмэгт тулсан байсан. Төрд хамааралтай бүх банк зээл олгосны шанд зээлүүлэх шийдвэр гаргагчид 10-15% хахууль өгдөг нь ил тод, бүр заавал тэгэх ёстой жишиг болчихоод байсан. Гэвч реформ хийхээс бүгд айж зугтдаг байсан болохоор үүнийг зориглож хийх хүн хэрэгтэй байлаа. Тэр зоригтой мангар нь би болж таарсан. Гүжир гүтгэлэг, гуйвуулга, улстөрийн хонзогнол улс даяар үерлэж эгээтэй л цаазаар авахуулчихсангүй. Гээд тэр реформын хүчээр банк санхүүнийн систем эрүүлжсэн. Та өнөөдөр аль нэг банкинд очоод “мөнгө зээлүүлээч, зээлүүлсэн мөнгөний чинь 15%-иар чамайг хөхиүлэн шагная” гээд хэлээд үз дээ.

 

Харин би үүнээс хойш Монголын төр байтугай улс төрийн намаас ч аль болох дөлж холхон байхыг хичээх болсон. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж аль 1938 онд Ерөнхий сайд Амар сануулж байсан. ХХ зуун болоод энэ зууны эхний хорь шахам жилд үүргийнхээ дагуу улс төрийншийдвэр гаргаад түүндээ дандаа буруутсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг. Тэрбайтугай бүх Ерөнхий сайд нарын 20 хувь нь алагдсан ба бусдын эрхшээлд үхсэн. Сайн нэртэй, эсвэл огт мартагдсан удирдагчид нь ямар ч улс төрийн шийдвэр гаргалгүй чимээгүй амиа хоохойлоод явагсад байжээ. 

 

Нэгэнт өмнө нь гашуун туршлага байгаа болохоор цаашид ч энэ байдал улам лавшрана. Улс орны байтугай айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг юм. Буруу шийдвэр гаргаж болно, энэ нь үүнээ засах бололцоог буй болгож байгаа юм. Харин ямар ч шийдвэр гаргахгүй байх нь мөхөл рүү хөтлөх хамгийн тохиромжтой дардан зам. Ямар ч шийдвэр байхгүй вакуумжсан орчинд хорлон сүйтгэх ажиллагаа маш идэвхижиж улсын хувьд ч айлын хувьд ч ашиг завшаан харсан нэгэнд хялбар зууш болдог. Хийрхэл газар авч, онцгойрон хийрхэгчид нь эндээс амин хувийн ашиг завшаан олно. Тэд хичнээн их ашиг завшаан оллоо оллоо гээд тэр нь нийтэд учирч буй хохиролтой харьцуулахад дуслын төдий л юм байдаг. Жоом устгаж байна гээд гэр орноо түймэрдэн шатаах, шудрага явдал тогтоож байна гээд улс орноо мөхөөх хоёрт онцын ялгаа байхгүй. Жоом хортой нь шинжлэх ухаанаар батлагдсан, харин шудрага гэж яриад байгаа нь ихэнхдээ хийрхэгчийн өөрийнх нь үнэлэмж байдгаараа ялгаатай.

 

Оюутолгой хэмээх зэсийн асар том орд энэ зууны эхээр Монголоос олдсон нь өнөөдөр бидний хамгийн том зовлон гамшиг боллоо. Үүнийг монголчууд ч олоогүй, гадны мэргэжилтнүүд нээгээгүй бол өдий болтол хэнд ч зовлон тарилгүй газар дороо нам тайван байх байсан. Олсон байлаа гээд үүнийг ашиглах хөрөнгө мөнгө, техник технологи, чадал тэнхээ бидэнд байхгүй. Оюутолгой нээгдсэн үеэс хэрүүл үүссэн, тэр үед Монгол улсын үндэсний нийт үйлдвэрлэл ганц тэрбум доллар байсан. Харин гадаадын хөрөнгө оруулагч олдсоны хүчээр өдгөө бидэнд огт байхгүй 10 тэрбум орчим долларыг гаднаас татчихаад байна. Монгол орон байгалийн баялагаар дэндүү баян. Цаана нь зөндөө олон Оюутолгой байгаа. Хэрэв энэ бүхнийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид дэлхийн хамгийн баян орны нэг болох ирээдүй бий. Өөрөө ч иддэггүй өрөөлийг ч хавьтуулдаггүй бухал манасан нохой шиг байгаад байх аваас биднээс гуйрамчлал хэзээ ч салахгүй. Монгол улсыг улс төр, эдийн засгийн хувьд ганцаардуулж вакуумжуулах хүсэл хэний сонирхол байж болохыг бас бодож үзээрэй. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа ч мэддэггүй юм даа.

 

Манай иргэдийн хэтэрхий дийлэнх нь Оюутолгойн гэрээ буруу болсон, гадныханд ясандаа тултал дээрэмдүүлж байна, манай бүх баялагийг үнэ төлбөргүй дээрэмдэн аваад ганц төгрөг ч хялайлгадаггүй, бид Оюутолгойгоос болоод хэзээ ч төлж барахгүй өрд орсон гэсэн ягшмал ойлголттой болсон. Бодит байдал дээр Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкуудаар дамжуулан 7,7 тэрбум орчим доллар Монголд оруулж иржээ. Үүнээс 1,6 тэрбум долларыг улсын төсөвт нийлдэг татвар, нийгмийн даатгалд өгсөн байна. Үүн дээр Дотоод ханган нийлүүлэгчдэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь   520 сая доллар болж нийлбэрээрээ 2 тэрбум гаруй доллар болжээ. 5,7 тэрбум доллароор Монголд 1700 орчим компантай худалдаа хийжээ. Оюутолгойд өнөөдөр 14 мянган монгол хүн ажиллаж байгаа ба тэдний доод цалин нэг мянган доллар, дундаж цалин сард гурван мянган доллар байгаа нь бусад аль ч салбарынхаас арав дахин илүүд тооцогдож байна. 2009-2017 оны хооронд Оюутолгой хоёр жил хаалгаа барьсныг энд бас тооцож үзээрэй. Оюутолгойн Монголд жилд үлдээж байгаа мөнгөний нийт дүн дангаараа тэрбум доллар болж байгаа нь Оюутолгойгоос өмнөх үеийн Монголын нийт үндэсний орлоготой тэнцэж байна. Энэ үлдээж байгаа мөнгө нь Монголын төрөөс цалинждаг 187 мянган ажилтан албан хаагч болон тэгтгэвэр авдаг нийт 398 мянган хүмүүсийн нийлбэр цалин тэтгэмжтэй тэнцэж байна. Оюутолгойгоос сар болгон 110-120 сая доллар Монголын банкуудаар орж монгол төгрөгөөр хөрвөж буй нь өнөөдөртөө монгол төгрөгний ханшийг тогтоож байна шүү дээ. Эдгээр нь нууц тоо биш, үүнийг яг над шиг манай банкуудаас лавлаж болно. Учир нь энэ бүх мөнгө Монголын банкуудаар эргэлддэг. Өнөөдөр эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмэхийг шаардан жагсаж байна. Хэрвээ Оюутолгой зогсвол юун цалин нэмүүлэх, дээр нь багш нар цалингүй болно. Төгрөгийн ханш хэлбэлзээд байдаг учир америк доллароор хэллээ, төгрөгт шилжүүлэх гэвэл 2500-аар үржүүл, их наяд гэсэн тоо гараад ирнэ, энэ нь ардаа 12 тэгтэй төгрөг шүү. Эдгээр тоог Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх, Оюутолгой, Монголын банкуудаас авлаа, хоорондоо зөрөхгүй байна билээ. Одоо Оюутолгойд 300 орчим шалгагчид язганаж байгаа, тэд ч адилхан тоо гаргаж танилцуулах бизээ.

 

Буруу гэрээ болсон гэхийн хувьд гэрээг хэн уншиж чухам аль заалт нь буруу буюу алдагдалтай болсныг нотолсон юм бэ? Миний таамаглаж байгаагаар намайг оролцуулаад Монголын талаас гэрээг бүрэн байтугай хагас дутуу уншсан хүн огт байхгүй байхаа. Уншсан ч ойлгохын тулд олон улсын гэрээ хэлэлцээрийн дэг жаяг, утга учир, тооцоо нягтлалыг хуулийн болон эдийн засгийн утгаар нь мэргэжлийн төвшинд мэддэг хичнээн монгол хүн манай гурван сая иргэд дотор бий билээ дээ?

 

Өрөнд орсны хувьд хэний буруу вэ? Оюутолгойн ордыг ашиглахаар шийдсэн гадны компаний 34 хувийг өөрсдөөс нь зээлээр авч эзэмшээд, хожим олзворлолтоос ноогдох зэсээрээ эргүүлж төлөх шийдвэрийг хэн гаргасан бэ? Эндүүрээгүй бол 2008 онд орд ашиглах компанитай гэрээ хийхээр томилогдсон хүмүүс УИХ-аас хатуу тулган хуульчлагдсан 34% гэсэн тоотой очсон санагдана. Ямар ч өр зээл тавилгүй, нэг төгрөгний ч гарлагагүйгээр татвараа аваад явахад ямар ч хариуцлага хүлээлгүйгээр илүү ашигтай байхаар байна гэдгийг мэргэжлийн олон хүн анхааруулж байсныг өнөөдөр мартсан уу? Оюутолгойн гэрээ муу буруу болсон гэдэгтэй би санал нэг байна. Муу, буруу нь чухам энд байна. Энэ бурууг бид өөрснөө хийсэн. Оюунтолгойн орд, түүний баялаг бол Монголын 100% өмч, тэрийг бидэнтэй хэн ч булаацалдаагүй. Харин ордоос зэсийн баяжмал олзворлож буй гадны компанийн 34%-ийг зээл тавьж байгаад авчихснаа ойлгодог юм болов уу? 34%, 51% гэж шахсаар байгаад ийм их зээл тавьж өрөнд оруулсан хүмүүс хэрэв шудрага ёс гэж байдаг бол одоо тэдний орноос сууж баймаар юм!? 

 

Дубайд ямар ч “нууц гэрээ” байгуулаагүй. Энэ бол хоёр жил гаруй гацааж зогсоосон гүнийн уурхайн барилга, бүтээн байгуулалтыг сэргээн эхлүүлэх, улмаар ашиглалтад оруулах ил тод төлөвлөгөө. Нууц байсан бол дэлхийн хамгийн нээлттэй хотод биш, Улаанбаатарын аль нэг орон сууцны подволд хаалгаа түгжиж байгаад хийвэл хамаагүй илүү нууц байх болно. Манай ард түмний “хилэнт” эсэргүүцлээс болоод хоёр жил дэнжигнэсэн Оюутолгойн ордын ашиглалтыг эргүүлж амилуулах, баялагийн ихэнх нь нуугдаж байгаа хоёр км-ын гүн дэх зэсийн хүдрийг газар дор баяжуулах, дэлхийд өөр хаана ч байхгүй цоо шинэ дэвшилтэт технологиор олборлох, боловсруулах болсноо дэлхий даяар ил тодоор зарлаж, үүний дүнд бусад орны хүн болон компаниудыг Оюутолгойд хөрөнгө оруулахыг ятган уриалахын тулд, нэг үгэндээ нууц биш байлгахын тулд олон орны том компаниуд төвлөрсөн, санхүү бизнисийн дэлхийн хамгийн нээлттэй хотын нэг Дубайг сонгожээ. Энгийн үнэн ердөө л энэ.

 

Иймэрхүү маягаар үнэнийг гуйвуулсан, улайм цайм гүтгэсэн, нийгэмд худал мэдээ тарааж үймүүлсэн эх оронч мэдээлэл юун түрүүн төрийн байгууллагаас эхэлж гардаг. Төрөөс дэмжлэг авсан өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй хүмүүс, яль шалигүй ашиг завшаан хайсан рэкэтчид энэ үгэнд хууртаж, эсвэл хожоо гаргах гэж биечлэн гардан тулалдаанд ордог. Оюутолгой болон өөр бусад уул уурхайн компанийг айлган сүрдүүлж, тэндэрийг нь аваад тэр чигтээ гулруулан дээрэмдчихсэн хэд хэдэн зүтгэлтэн өнөөдөр ч төрийн дээд эрх мэдэлд суусаар байгааг би нэрээр нь хэлж чадна. Жинхэнэ томоохон хожоо гаргагчид тэд. Хөөрхий гудамжныханд шавхруу л ноогдож байгаа шүү дээ. Зайлуул даа, эдний хожиж гийгүүлсэн нийт мөнгөний нийлбэр дүнг Монголын эдийн засагт учруулж буй хохирлын мөнгөн дүнтэй харьцуулахад дусалд ч хүрэхгүй.

 

Хайрлаад байхаар нэр төр байхгүй, эсвэлд хэнд ч танил биш учраас хэнд ч ажиглагддаггүй мөртөө луйвар хийдэг компаниуд дэлхийгээр нэг бий. Абекс Молам, Чингисийн удмын Жаргаланхаан, Монголын шонхор шувууг хамгаалагч Америкийн иргэн араб эр Алан Парат, Жи Тайм компани, Хүнд гар Сараа гээд зах зухыг нь хэрэв мартчихаагүй бол зарим нь санаж байж магадгүй. Манайх шиг эрүүлээр сэтгэхийн оронд эрүүл бишээр хийрхдэг нийгэм нь ийм луйварчдын хялбар зууш болдог. 2011 онд Канадын Хан рисорс компанийг хөөн гаргасан. Тэдний Монголд хийсэн хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 12 сая доллар байсан гэх юм билээ. Хөөгдөнгүүтээ тэд 20 сая доллароор тохирохыг санал болгосон. Энэнд тохиролцоо хийх зоригтой шийдвэр гаргагч “мангар” олдоогүй тул тэд олон улсын арбитражийн шүүхэд хандан 400 сая доллар нэхэмжилсэн. Шүүх удтал хэлэлцээд Монгол улсын Засгийн газарт 100 сая долларын торгууль ноогдуулсан. Торгуулиа төлөхгүй удсан учир дахин шүүхэд хандана гэсэн учир ярилцаж гуйж байж 70 сая доллар төлж эхэлсэн. Шийдвэр гаргах эрх байтугай үүрэг хүлээсэн хүмүүс эхнээсээ яагаад хөөсөн юм, хөөлөө гэхэд 20 сая дээр нь тогтчихгүй яасан юм гэх мэт асуулт гарна. Харин цаад компани оруулсан хөрөнгөө 6 дахин өсгөөд гарч буй нь ийм хачирхалтай Засгийн газартай оронд ажил хийлгүйгээр асар их мөнгө олж болохыг илчлэн харуулж буй хэрэг юм. Монголд хөрөнгө оруулах зөвшөөрөл авчихаад эцэст нь хөөгдөөд гарвал маш их унацтай байна гэдгийг бид нотлон харуулж урин дуудаад байгаа шүү. Одоо ч хөөгдөн гарахын түүс болчихоод бэлтгэлээ базааж буй хэд хэдэн гадны компани бэлэн байдалд байна. 

 

Бид нэрийг нь монгол аялгаар Айванхүү майнууз гэж нэрэлдэг, бирж дээр ажилладаг жижиг компани Оюутолгойн ордыг нээж өгсөн нь сайшаалтай хэрэг. Гэхдээ тус компани гол нь биржийн наймаан дээр спекуляц хийдгээр мэргэшсэн этгээд юм. Тэдний зорилго зэс олзворлож хөдөлмөр хийж ашиг олох биш, олон улсын бирж дээр хувьцааны үнийг нь савлуулж өсгөн наймаалцахад оршино. Гудамжны эх орончид тэдний офис руу дайрч, машиныг нь түлхэн унагаж шатаахаар завдсанаар биржийн үнэлгээ 1,5 доллар хүртэл доош нь унахад хувьцааг бөөнөөр худалдан авсан. Дараа нь нэр хүнд бүхий уул уурхайн том компани болон Монголын Засгийн газартай хэлэлцээр хийн худалдахаар болоход хувьцаа 25 доллар хүрсэн. Энэ хооронд хувьцааны үнийн өсөлт бараг 20 дахин ашиг өгчээ. Энэ савлалтыг тэд өөрснөө далдаас зохион байгуулсан ч гэж ярих юм билээ. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа ч ойлгодоггүй юм даа.

 

Хонь хариулж яваад социалист хөдөлмөрийн бригадын гишүүн болсон, тэндээсээ социализмыг нураан ардчилагч болсон бидний төрх иймэрхүү байна. Монгол гэж хамтарч болдоггүй хөнтөрч болдог, нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо. Нураахаас өөр үйл явцгүй, нураагчдаас өөр хөдөлгөх хүчингүй болсон энэ тогтоцыг яаж аврах вэ? Нуралтыг нь зогсоох гэж түшээд нурингид нь дарагдах уу, нураалцаж дуусгаад шинээр босгох уу? Актлагдсан орон сууц шиг болсон улс төрийн тогтоцыг яавал дээр вэ? Одоо бидэнд ямар гарц байна вэ? Оюутолгойг хаах, эсвэл нийтээр ухамсар сууж ертөнцийн дэг жаягийг ойлгодог болох хүртлээ олон жилээр консервацид хадгалах нь оновчтой шийдэл байх гэж бодогдох боллоо. 15 жилийн өмнө ердөө ганцхан тэрбум долларын үндэсний нийт орлоготойгоор хэрүүл уруулгүй аз жаргалтай, нам засагтаа талархаад сэтгэл хангалуун амьдарч байсан бид өнөөдөр 12 тэрбум долларын Үндэсний нийт орлогтой 70 сая мал сүрэгтэйгээр Оюутолгойтой толгойгүй тураад үхчихгүй нь л лав. Цаана нь бидэнд олон арван Оюутолгой байна. Тэнд хүрч тэрийг үр ашигтай ашиглахын тулд бидэнд ердийн эрүүл ухаан хэрэгтэй. Энэ чигээрээ хийрхээд байх аваас ганц байгааг нь ч ашиглаж чадахгүй хэдэн үеийг өнгөрөөнө. Бидэнд өнөөдөр мөнгөнөөс илүү дутагдаж байгаа юм бол ухамсрын шанаа. Энэгүйгээр бидний ирээдүй хар бараанаараа цааш хэдэн ч үе үргэлжилж магадгүй. Тэнэг хүн бусдын доог тохуу болж буйгаа анзаардаггүй юм даа.

 

Нүгэлийн хажуугаар нүдээ анин чимээгүй өнгөрөгсөд нүгэл үйлдэгчээс илүү нүгэлтэн гэж аугаа найрагч Дантэ олон зууны өмнө сануулжээ. Улс үндэстнийг мөхөл рүү нь чирж буй бусармаг нүгэлт үйлийг харж ойлгохын цаагуур ойлгож, мэдэхийн цаагуур мэдэж байгаа мөртөө амиа бодож хувиа хичээн чимээгүй явсаар буй нүгэлт үй олон бэртэгчдийн өмнөөс би энэ үгийг хэлж байна. Би эх оронч хүн. Урьд нь би хэзээ ч ингэж зарлаж байсангүй, цөмөлчиж магадгүй гэж айгаад цээжээ бөмбөр мэт нүдээгүй. Эх орондоо хайртай учраас ийм үг хэлж байна. Яагаад гэвэл энэ бол миний оршихуй, надад хамаарах - миний эх орон. Би өөрийгээ эх орныхоо нэг хэсэг гэдгээ сайн мэддэг. Тийм учраас хэний ч хажууд,хэний ч дэргэд омог бардам эх оронч.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баабарт баярлалаа нэгэнт хийгдсэн гэрээ үүргээ биелүүлж өөрчлөлт оруулах саналаа тавих эрхтэй оркууд олуулаа тэгэхдээ тэд энэ бүхнийг засах эрүүл ухаан алга залуу үедээ найдая даа
2019-06-12
mongol:
Засгийн газартай нь гэв үү. Яачихсан дурак вэ.
2019-06-11
Баабар худалч:
1996-1998 онуудад дампуурсан бүх банкийг тэр үед хамгийн том байсан Ардын банкинд нэгтгээгүй, харин 1996 оны 12-р сард АН -ын анхны ЗГ Азийн хөгжлийн банкийн шинжээчдийн дүгнэлт нэрээр АБанкийг эхлэж зохиомлоор татан буулгаад , дараа нь 1998 оны зун Голомт банкинд 5000 ам. доллараар зарсан луйврын гэрээ нь илэрч Элийдоржийн ЗГ огцорсон юм. Тэр үед АБанкинд ажиллаж байсан ажилтнууд бид гэрчилнэ.
2018-05-22
зочин:
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд өөрсдийн улаан гараар бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа бусдын үйлдвэрлэн бүтээсэн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
2018-05-22
зочин:
Монголчууд 1990 он шиг гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон худалч Баабарын худал үгэнд хууртахаа өнгөрсөн. Баабараа хол очиж хуц!!!
2018-05-22
зочин:
Уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд Оюутолгойн "Хөрөнгө оруулалтын гэрээ" гэгч дээрэмийн гэрээ хийдэггүй, харин"Орчин үеийн лицензийн гэрээ", "Орчин үеийн концессын гэрээ", "Бүтээгдэхүүн хуваах гэрээ", "Ажил гүйцэтгэх контракт", "Хамтарсан уулын үйлдвэх байгуулах гэрээ"-нүүдийн ал нэгийг хийдэг юм байна гэдгийг Монголчууд одоо мэддэг болсон худалч Баабараа!!!
2018-05-22
зочин:
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй цуцлахгүй бол Баабар шиг гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон этгээдүүд Монголчуудын тархийиг дахиад 100 жил угаагаад, Монголчууд алт ч үгүй, зэс ч үгүй, 100 жил арбитрын маргааны төлбөр төлөөд, 100 жил 34 хувийн төлбөр төлөөд, тэдгээрийн хүү төлөөд, өрөнд ороод, ухсан нүхтэйгээ хоцорно.
2018-05-22
зочин:
С.Баяр, Ч.Сайханбилэг, Баярцогт нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн ордыг гадаадын эдийн засгийн алуурчдад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 40 жил тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены ордыг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан гэм нүгэл нь 9 үеэр арилшгүй нүгэлтнүүд юм. Төр засаг, хууль цааз тэднийг шийтгэхгүй гэхэд бурхан тэднийг 9 үеэр нь гэсгээх болтугай!!!
2018-05-22
зочин:
Оюутолгойн талаар дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. 1-рт, Авилгал авч, өгч Монгол улсад 100 жилийн хохиролтой гэрээ байгуулсан улс төрчид болон Рио Тинтогийн эдийн засгийн алуурчдыг туурга тусгаар Монгол улсын хуулиар хатуу шийтгэж, ялыг Монгол улсад эдлүүлэх; 2-рт, Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлаж, орд ашиглах гэрээг дахин шинээр дэлхийн хүчирхэг аль нэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах!!!
2018-05-22
зочин:
Монгол улс цаашид ашигт малтмалын орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчид, эдийн засгийн алуурчидтай) бус, харин дэлхийн аль нэг хүчирхэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах хэрэгтэй. Эс тэгвэл Монголчууд үндэстэн дамнасан корпорацидуудад (дээрэмчидэд, эдийн засгийн алуурчидад) 100 жил хулхидуулна, 100 жил арбитрдана, 100 жил ажлын хэсэг байгуулна, тэгээд ашиг ч үгүй, зэс ч үгүй, алт ч үгүй, нүүрс ч үгүй, ухсан нүхтэйгээ дааж давшгүй өрөнд ороод хоцорно. Үүний яруу тод жишээг Рио Тинтогийн эдийн засгийн алуурчидтай байгуулсан Оюу толгойн гэрээ харуулдаг.
2018-05-22
зочин:
Монголын улс төрчидөд авилгал өгсөн хэргээр Оюутолгойн оруулсан хөрөнгийг (энэ хөрөнгөөр барьсан баяжуулах фабрик, хүдрийн ил далд уурхайг) экспроприаци хийх замаар (шууд хурааж Монгол улсын 100 хувийн төрийн өмчлөлд авах) улсад хурааж авдаг олон улсын жишиг бий шүү. Энэ талаар гарсан НҮБ-ын тогтоолууд ч байдаг.
2018-05-22
mongol:
Засгийн газартай нь гэв үү. Яачихсан дурак вэ.
зочин:
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.
2018-05-22
зочин:
Гэмт хэрэг хийсэн бол урд нь ямар албан тушаал хашиж байсан нь ямар хамаа байна. Өмнөд Солонгосчууд авилгалын хэргээр гурван Ерөнхийлөгчөө хатуу шийтгэж чадаж байна шүү дээ. Харин Монголд эх орноосоо урваж гадаад, дотоодын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон Баяр, Сайхабилэг, Баярцогт нарыг шийтгэж чадахгүй байгаа бол Монголын УИХ, Засгийн газар, Шүүх, Хууль хяналтын бүх байгуулага авилгалд бүрэн идэгджээ гэж үзэхээс өөр арга байхгүй.
2018-05-22
зочин:
С.Баяр, Ч.Сайханбилэг, Баярцогт нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн уурхайг гадаадын эдийн Засгийн алуурчидад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 40 жил тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены уурхайг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан, Монголын ард түмний өмнө хэмжээлшгүй хор хохирол учруулсан аймшигтай нүгэлтэн. С.Баяр, Ч.Сайханбилэг нар бол хуулийн хамгийн хатуу гэсгээл хүртэх ёстой нүгэлтэнүүд.
2018-05-22
зочин:
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараар) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Ж.М.Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд л мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болдог байна.
2018-05-22
зочин:
Монголын эмгэнэл бол Оюутолгойн гэрээ байгуулах үйл ажиллагаанд нэг ч уул уурхайн инженерийг оруулахгүйгээр дан ганц улс төрчид (хорчид), хуульчид, эдийн засагчид, бөхчүүд, дуучид, сэтгүүлчид зэрэг бодит амьдралаас (уул уурхайгаас) хол байдаг цагаан захтнууд байгуулсан явдал юм. Ийм гэрээ угаасаа хэзээ ч сайн гэрээ болохгүй, 100 жилийн маргааныг дагуулна. Одоо энэ гэрээг УИХ-аар цуцлаад үндэстэн дамнасан корпорацитай биш, дэлхийн аль нэг хүчирхэг гүний (ОХУ мэт) Засгийн газартай шинээр байгуулах хэрэгтэй. Монголчуудад өөр зам байхгүй.
2018-05-22
зочин:
Монголчууд бидэнд хоёрхон зам байна. 1-рт, Эх орноосоо урвасан Баяр, Баярцогт, Сайханбилэг нарт эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэх (бүх насаар нь хорих буюу цаазлах); 2-рт, Оюутолгойн гэрээг цуцлаж Орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчидтэй) биш, аль нэг хүчирхэг улсын (жишээлбэл ОХУ гэх мэт) Засгийн газартай байгуулах. Ийм хоёрхон зам байна. Эс тэгвэл Монголчууд бид Рио Тинтогийн дээрэмчидтэй дахиад 100 жил арбитр дээр маргалдана, хэлэлцэнэ, ширээний ард сууна, ажлын хэсэг байгуулна, араараа тавиулна, хулхидуулна, дахиад биднийг авилгалдана ... тэгээд бүх алт, зэсээ дээрэмдүүлээд өртэй хоцорно ...
2018-05-22
зочин:
Ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол, 1974 онд “Олон улсын эдийн засгийн шинэ дэглэм тогтоох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 3201-р деклараци, 1974 онд “Улс орнуудын эдийн засгийн эрх, үүргийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3281-р Харти зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг байна. Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын эдгээр эрх зүйн хэм хэмжээний дагуу гадаад, дотоодын луйварчдаас салах цаг болсон.
2018-05-22
зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2018-05-22
зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2018-05-22
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2018-05-22
зочин:
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2018-05-22
зочин:
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловсролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2018-05-22
зочин:
Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.
2018-05-22
зочин:
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
2018-05-22
зочин:
Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Б.Баабар, С.Баяр нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!
2018-05-22
зуваа зува:
одоо зүгээр зайлаа
2018-05-22
Чи Монголын ард түмнийг дэндүү доромжилж байна. Чиний хэвлэлийн компаний цаасыг үнэлэхгүй үнэ тогтоовол чамд ямар байх вэ? Та нар тэнэгүүд нийт мөнгөн дүн яриад байна. Юманд чинь үр ашиг, өгөөж гэж юм байдаг юм. Нийт олж байгаа ашиг, орлогын хэдэн хувийг Монголчууд авах ёстой юм. Үүнд л ард түмэн санаа тавьж байна. Чи тонилж үз.
2018-05-22
ӨӨрийгөө магтаад л танай яамны мэргэжилтнүүд л хийсэн биздээ. биологич сайд санхүүг яах билээ дээ.
2018-05-22