Ирц бүрдээгүйгээс хурал хойшиллоо
2018-05-22

Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдах товтой байлаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,  “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл, Ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм. 

 

Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс тус байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Учир нь тус байнгын хороонд хамаарах 6 гишүүд гадаадад томилолттой ажиллаж байгаа аж. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Gishuudee gadaadad tomiloltoi yavaag meddegui uym uu,esvel zoriud tedniigee muuhai haragduulah gej bhgui bhad ni hural zarluuldag uym uu.esvel bur nogooduul n hural zaralsaar btal yavaad ogdog uym uu,tor n ingej ajilaa zohion bguulj chadahgui bhad ch dee,yaj hogjin doo
2018-05-22