Пенс: Ким Чен Ун, Трампаар тоглох хэрэггүй
2018-05-22

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс Хойд Солонгосын эрх баригчдад хандан хатуухан мэдэгдэл хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр “Хойд Солонгосын удирдлагууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаар тоглох  хэрэггүй” хэмээн “Фокс Ньюс” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

 

Пенс ийнхүү хэлсэн нь Пхеньян ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапурт зохион байгуулагдах ТРАМП-КИМ нарын уулзалтыг цуцалж магадгүй гэсэнтэй холбоотой аж.

 

АНУ, Өмнөд Солонгос өнгөрөгч долоо хоногт уламжлал ёсоор Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургуулилт хийж эхэлсэн юм. 

 

Уг сургуулилтыг Пхеньян "Өдөөн турхирсан үйлдэл" хэмээгээд ТРАМП-КИМ нарын уулзалтыг цуцалж магадгүй хэмээн мэдэгджээ. 

 

Трамп, Ким Чен Унтай уулзахын тулд хамтарсан цэргийн сургуулилтаа цуцалсан ч Пхеньян өнөөг хүртэл бодлоо өөрчлөөгүй байна.

 

Үүний хариуд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Хойд Солонгост “Ливийн загварыг бий болгох” хэрэгтэй хэмээн Ерөнхийлөгчдөө сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин