Иран шаардлагуудыг нь биелүүлэхгүй бол ХАТУУ хориг тавихаа санууллаа
2018-05-22

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираны эрх баригчдад хандан шаардлага хүргүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр Вашингтон хотноо зохион байгуулагдсан “Heritage Foundation” тинк танк байгууллага дээр үг хэлэх үеэрээ Тегераны эрх баригчдад хандан 12 жагсаалт бүхий шаардлага хүргүүлжээ.

 

Тегеран энэхүү шаардлагыг биелүүлэхээс татгалзвал түүхэнд байгаагүй хатуу арга хэмжээ авахаа сануулсан байна.

 

  1. Хүнд усны реакторуудаа хаах

  2. Олон улсын атомын шинжээчдийг Иран даяар ажиллуулах

  3. Баллистик пуужингийн хөтөлбөрөө зогсоох

  4. Хоригдож байгаа АНУ-ын иргэдийг суллах

  5. Хезболлах бүлэглэлийг дэмжихээ зогсоох

  6. Хамас бүлэглэлийг дэмжихээ зогсоох

  7. IJ бүлэглэлийг дэмжихээ зогсоох

  8. Йемений Хуситуудыг дэмжихээ зогсоох

  9. Афганистаны алан хядах “Талибан” бүлэглэлийг дэмжихээ зогсоох

  10. Сириэс цэргээ гаргах

  11. Иракийн Засгийн газрыг дэмжиж ажиллах

  12. Ирак дахь Шийт бүлэглэлүүдийн зэвсгийг хураах

 

“Олон улсад тархаж, нууц ажиллагаа явуулж буй тагнуулын ажилчид болон алан хядах Хезболлах бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоож, Ираныг Ойрхи Дорнодын асуудалд оролцохыг хориглох болно” гэж Майк Помпео мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин