Захиргаа, хүний нөөц, дотоод хяналтын чиглэлээр үзүүлэх сургалт болно
2018-05-22

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас хамтран Захирагчийн ажлын албаны харьяа байгууллагуудын хүрээнд “Захиргаа, хүний нөөц, дотоод хяналт шалгалтын ажлын зохион байгуулалт” сэдвээр  2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Үзүүлэх сургалт” зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Үзүүлэх сургалтыг Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг түшиглэн явуулах ба Захирагчийн ажлын албаны байгууллагуудын Захиргаа удирдлага, хүний нөөц, дотоод ажил болон Дотоод хяналтын чиг үүргийн хэлтэс, нэгжийн ажилтнууд хамрагдаж, ижил системийн байгууллага, албан тушаалтнууд онолын зэрэгцээ практикт суурилсан мэдээ мэдээллийг сонсож, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг бэхжүүлэх ба 12 байгууллагын 50 гаруй ажилтан хамрагдах юм.

 

Сургалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсээс дотоод хяналт шалгалтын журам, ажлын зохион байгуулалт, тавигдах шаардлага болон ажлын төлөвлөлт, тайланд анхаарах асуудал, ажлын явцад хөтлөгдөх баримт бичгүүд, шалгалтын мөрөөр өгөгдсөн үр дүнг тооцож ажиллах талаар тодорхой мэдээлэл хийх бол Захиргаа санхүүгийн хэлтсээс Хууль, эрх зүй, захирамжлалын баримт бичиг, тэдгээрийг зохион бүрдүүлэхтэй холбоотой чиглэлээр мэдээлэл хийх юм. Ус сувгийн удирдах газраас захиргаа, хүний нөөц, хөдөлмөр зохион байгуулалт, дотоод ажил, тогтоол шийдвэрийн тайлагналт, ялангуяа дотоод хяналт шалгалтыг явуулж буй байдал, холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлж буй арга ажиллагааны талаар мэдээлэл хийх ба дээрх байгууллагуудаас үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг дэлгэн тавьж, тодорхой жишээн дээр тайлбарлан үзүүлж, практикт тулгуурлан явуулж байгаагаараа онцлог болно гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


 

Shuud.mn
Сонин хачин