Гал алдсан Британи жуулчдын эсрэг шүүхэд гомдол гаргажээ
2018-05-23

Испанийн Палма хотноо үйл ажиллагаагаа явуулах “Магалф” гэх зочид буудлын нэг өрөөнд өнгөрөгч амралтын өдөр гал гарч, их хэмжээний хохирол амссан билээ.

 

 

Гал гарсан өрөөнд Британиас ирсэн дөрвөн жуулчин байжээ. Жуулчид буудлын өрөөнд буусаныхаа дараа архидан согтуурсан бөгөөд энэ үеэр гал алдацгаасан болохыг албаныхан тогтоосон байна.

 

Тус өрөөнөөс гадна зэргэлдээх нэг өрөө болон дээд давхрын нэг өрөөнд гал гарсан гэнэ. Зочид буудлаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх, галыг бүрэн унтраахын тулд аврагчид найман цагийн турш ажилласан байна.

 

Британийн иргэн Брэндон МкКахилл, Жеймс Браун, Лорен Смит, Жеорж Жеймс нар “Магалф” зочид буудалд 125 мянган еврогийн хохирол учруулжээ.

 

Зочид буудлын эзэд шүүхэд гомдол гаргасан бөгөөд цагдаагийнхан жуулчдыг саатуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
tegnee ene anglichuud ih sonin teneg hymyys yalanguya zaluuchuud ni ih arhi uuna
2019-10-02