Цагдаагийнхан жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, 9 иргэнийг хөнөөжээ
2018-05-23

Энэтхэгийн хойд нутгийн Тамил Наду мужийн Тутикорин боомт хотноо мөргөлдөөн гарч, есөн хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Иргэд байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж буй зэс хайлуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, тэмцжээ.  Энэхүү жагсаалд 5000 хүн нэгдсэн гэнэ.

 

Цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд цахилгаан бороохой, нулимс асгаруулагч хий болон галт зэвсэг ашигласан байна.

 

Иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн шалтгаанаа цагдаагийн удирдлагууд “Зайлшгүй тохиолдол” хэмээн тайлбарлажээ.

 

Уурссан жагсагчид дүүргийн байр руу нэвтрэхийг завдахаас гадна цонх, хаалгыг нь хагалж, улмаар иргэдийг автомашиныг эвдэлсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин