Хөвсгөл аймагт "Автомашингүй өдөр" зарлалаа
2018-05-23

Хөвсгөл аймагт зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх, иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд "Автомашингүй өдөр 10,000 алхам" арга хэмжээг ирэх баасан гарагт зохион байгуулна.

 

 


Тус арга хэмжээг 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өглөөний 8 цаг 30 минутаас оройн 17 цаг хүртэл Мөрөн сумын төв замаар автомашингүй зорчино. Энэ өдөр төрийн болон төрийн бус байгууллага, Мөрөн сумын 14 багийн иргэд Чингүнжавын талбайгаас нар зөв баруун хойш эргэж төв дөрвөн зам, Нутгийн Аваргууд сургууль хүртэл 10,000 алхам идэвхтэй хөдөлгөөнийг хийх гэнэ.


Мөн унадаг дугуйн парад Мөрөн хотын төвөөр явж иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эдийн засагт хэмнэлттэй дугуйгаар зорчихыг уриалан сурталчлах ажээ.

Shuud.mn
Сонин хачин
eh oronch:
yvj yvj ene hovsgoliimhon chini arai oor bodoltoi bas ssireg toplgoitoi ulsuudshuu... urgeljil tsemteliin terguun egneend baih ym.. bayr hurgie...
2018-05-24
husriin huduud
2018-05-23
zochin:
bvvr hiih yumaa olj ydah yumaa . mongoliin min gazar nutag .heden mashin zogsooh gishgeh gazargvi bolchoogvi yum san .
2018-05-23