Их Дүйчэн өдрөөр “Амар амгалан” флаш моб болно
2018-05-23

Бурхан багшийн мэндэлсний Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор энэ сарын 27, 29-нд тэмдэглэх гэж байгаа талаар Монголын бурхан шашинтны төв (МБШТ)  Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр /2018.5.23/ мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог уламжлалтай. Уг өдрийн үйл ажиллагааг МБШТ Гандантэгчэнлин хийд болон бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулахаар болжээ. Их Дүйчэн өдрийг тохиолдуулан хандивын аян өрнүүлж, хар тамхи, мансууруулах бодис зэрэг залуучуудын хорт зуршлын эсрэг арга хэмжээнд зарцуулах юм байна.

 

Цаашдаа Их Дүйчэн өдрийн баярыг нийслэлийн иргэдийн 20 гаруй хувь оролцдог нийтийн баяр болгох зорилготой байгаа аж.

 

-ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР-

 

  • Тавдугаар сарын 27-нд 15:00-16:30 цагт Гандантэгчэнлин хийдээс Сүхбаатарын талбай хүртэл төв зам дагуу “Хүндэтгэлийн жагсаал” болно.

 

  • Тавдугаар сарын 29-нд 16:30-20:00 цагт Сүхбаатарын талбайд “Амар Амгалан” нэртэй бясалгал флаш моб, урлагийн тоглолт, лекц баярын үйл ажиллагаа болно.

 

  • Тавдугаар сарын 29-нд 05:00-21:00 цагт Гандантэгчэнлин хийдэд хурал номын зан зүйл, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд нээлтийн ажиллагаанд /10:00 цагт/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар үг хэлнэ.

 

Баярын арга хэмжээг зөвхөн шашны талаас нь харах бус нийгэмдээ зөв хүн байхын төлөө эв санаагаар нэгдэж, хүнлэг энэрэнгүй байж, бясалгал үйлдэхийг зохион байгуулагчид уриаллаа.

 

Shuud.mn
Сонин хачин
"Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар үг хэлнэ" - зүгээр л нэг шарын шашны арга хэмжээнд төрийн гурван өндарлөг орохгүй. Төр шашин хоёр тусдаа гэж Үндсэн хуульд заасан байдаг. Монгол бол Исламын Бүгэд Найрамдах Иран Улс шиг шашинт төртэй улс биш шүү! Манайд энэ хэдэн шар сэмжилсэн шар хувалзнууд бүүр галзуурч дууслаа.
2018-05-23