Террорист этгээдтэй гэрлэсэн франц эмэгтэй өөрийгөө ХОХИРОГЧ гэв
2018-05-23

Иракийн шүүх алан хядах “Халифатын вант улс” бүлэглэлийн дайчидтай гэрлэсэн эмэгтэйчүүдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэж буй билээ.

 

 

Тэгвэл Багдад хотын Дээд шүүх өнөөдөр террорист этгээдтэй гэрлэж, улмаар нөхрийнхөө алан хядах ажиллагааг алсаас дэмжиж байсан гэх 14 эмэгтэйд цаазын ял оноожээ.

 

Цаазын ял сонсоод буй эмэгтэйчүүдийн нэг Францын иргэн Жамила Бутсуао шүүхийн үеэр өөрийгөө "хохирогч" хэмээн мэдэгдсэн байна.

 

Өдгөө 29 настай Бутсуао “Би бол хохирогч. Би өөрийгөө реппертэй гэрлэсэн гэж бодсон. Би хүүхдүүдийнхээ хамтаар Туркт амрахаар ирэхэд нөхрийгөө жихади гэдгийг мэдсэн. Нөхөр минь гэрлэсний дараахан ааш зан нь өөрчлөгдөж, намайг болон хүүхдүүдээ зоддог болсон. Биднийг харанхуй өрөөнд хорьсон. Тиймээс би ч гэсэн хохирогч” хэмээн хэлжээ.

 

2013 онд Жамила Бутсуао террорист этгээдтэй гэрлэж, хоёр хүүтэй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин