Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх тогтоол гаргалаа
2018-05-23

 

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс  “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2016 оны 34 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх,  эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө” болон 20 гаруй дүрэм, журам, бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. 

 

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  ээлжит хуралдаанаар МУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

 

Уг тогтоолын төсөлд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, соёл, урлаг, онцгой байдлын алба, эмнэлэг зэрэг олон нийтийн байгууллагын барилгыг тэргүүлэх ач холбогдол, газар хөдлөлтийн бичил мужлалын эрсдлийн зэрэглэлээр эрэмбэлж,  буулган шинээр барих,  зардлыг 2019 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэх, бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байх эрхзүйн орчныг бүрдүүлэх,

 

Мөн барилга байгууламжийн хийц, бүтээцийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг тогтоох, барилгын төлөвлөлт, угсралт, ашиглалт, аюулгүй байдлыг хянах нэгдсэн лабораторийн сүлжээг нийслэл хот, аймаг бүрт бий болгон ажиллуулах, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг сайжруулах, гамшгийн шуурхай удирдлага, зохицуулалтын үндэсний сүлжээ, гамшгаас хамгаалах олон нийтийн сургалт, дадлагын төв байгуулах зардлыг тухайн жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авах,

 

Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг сайжруулах, гамшгийн шуурхай удирдлага, зохицуулалтын үндэсний сүлжээ, гамшгаас хамгаалах олон нийтийн сургалт, дадлагын төв байгуулах зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх,

 

Барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм, нормативын баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх арга хэмжээг авах,

 

Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулгаж дахин төлөвлөх болон дагуул хот, суурьшлын бүс шинээр байгуулах үйл ажиллагаанп аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих арга механикмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрхзүйн орчныг бүрдүүлж, шийдвэрлүүлэх зэрэг чиглэлийг Засгийн газарт өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
ПЛАКАТ:
Гадны орнуудын зарим сайн жишээг хэрэглэмээр санагддаг. АНУ-ын Аляск мужид газрыг эхлээд Батлан хамгаалах яам, дараа нь байгаль орчны яамнаас шийдвэр авч байж зөвхөн ашиглах байдлаар өгдөг нь их зүгээр санагддаг. Одоо бол БХЯ-наас шийдвэр авах нь арай бага болсон байж магадгүй. Хүйтэн дайны үед ОХУ-тай ойр гэдэг утгаар цэрэг, стратегийн чухал газар гэдэг утгаараа тийм бодлоготой байсан юм шиг санагддаг. Байгаль орчны яам нь байгаль ямар сөрөг үр дагавартай байх, гол усны ундарга гэх мэтийг нь нарийн тогтоож байж шийдвэр өгдөг. Тэрнээс хотын захиргаа нь газрын алба гээд газар хуваарилдаггүй. Манайд бол зүгээр програм дээр Satelite or google earth програмаар харж байж шууд өгчихдөг маш буруу тогтолцоотой. Барилга бариулах, нураах эрхийг Онцгой байдлын газарт нь өгдөг болгох хэрэгтэй. Үндсэн хууль, хүний эрх ярьж тэнэгтдэг олон иргэд бий. Үерийн далан, өндөр хүчдэлийн шугам дор суурьшиж болохгүй гэж хэлээд нэмэргүй. Сонгогдсон УИХ-ын гишүүн нэг дурак ухна даа хэлдэг. Тэр нь Онцгойгийнхонд томордог жишээтэй. Дараа нь Өвөрмонголын үлгэр шиг Нисэхгүй нисэхгүй гэж байхад нь нис нис гэж байгаад Гагариныг алчихсан гэдэг шиг, болохгүй болохгүй гээд байхад өөрсдөө үерийн аман дээр нь буучихаад дараа нь бороо ороод үерт автаад гэр орон үр хүүхдээ алдаад зовлон үзээд ирэхээрээ том том нулимс унагаад эргээд Онцгойгийнхоныг авраач, гэр орон өгөөч гэдэг ийм л асар тэнэг дүр зураг, тогтолцоо Монголд бий. Үүнд иргэд өөрсдөө, бас тэр тэнэг зарим ухна гишүүд ч буруутай. Ер нь газар төлөвлөлтийг Онцгой байдал, Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авч байж олгодог болбол энэ олон дураараа барилгууд энд тэнд сүндэрлэхгүй. Авилгачид нөхдүүд Ми. ахынхаа тавьсан замаар УБ-ыг идсээр ирсэн. Одоо газар хөдөлбөл бүгд авилга өгч авсан газартаа босгосон шовоохойндоо ШОПРОТ, ПЛАКАТ болцгооно.
2018-05-23
Болохгүйг нь нураагаад орны нь барилгыг хотоос гадна барьж дагуул хот гэдгийг хэрэгжүүлж эхэлвэл ядахдаа утаа багасана биздээ Хотод одоо барилга нэмэх зай боломж даац дууссан .
2018-05-23