Засгийг огцруулбал нам ч задарна
2018-05-24

 

У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар томилогдож,  танхимаа бүрдүүлээгүй байхад нь дараагийн Засгийг байгуулах тухай явган яриа түгсэн билээ. Өнөөдөр ч байгуулагдаад жил болоогүй байгаа У.Хүрэлсүхийн   Засгийн газрыг огцруулах сонирхол сөрөг хүчинд төдийгүй УИХ дахь МАН-ын бүлэг дэх 32-ын талынханд бий.

 

Сөрөг хүчин АН-ын бүлэг хэдийнэ  Засгийн газрын хоёр сайдыг огцруулахыг шаардсан бичгийг У.Хүрэлсүх сайдад хүргүүлсэн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг бусдын байранд түрээсийн мөнгө төлөлгүй олон жил амьдарч, “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ах дүү нартайгаа хамтарч орд газрыг бусдад худалдсан,  Төсвийн хуулийг зөрчсөн гэх зэрэг үндэслэлийг огцруулах шаардлагад дурдсан билээ. Харин  Засгийн газрын зүгээс “гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй нөхцөлд Засгийн газар шийдвэр гаргах боломжгүй” гэсэн албан хариуг сөрөг хүчинд хүргүүлснээ мэдэгдсэн. Нэгэнтээ хугацаатай шаардлага хүргүүлсэн сөрөг хүчин өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд “Ерөнхий сайд шаардлагыг хүлээн авч огцруулах асуудлыг хэлэлцүүлсэнгүй. Энэ нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна гэж АН-ын бүлэг үзэж байна. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн асуудлаар ҮХЦ-д хандана” гэсэн шийдэлд хүрчээ.

 

Учир нь сөрөг хүчин дангаар хэн нэг сайд, эсвэл Засгийн газрыг  огцруулах саналыг УИХ-д оруулан хэлэлцүүлэхэд  дэмжлэг авахгүй. Сөрөг хүчний 10 гишүүн дээр бие даагч С.Жавхлан, гурав дахигч хүчний төлөөлөл О.Баасанхүү нэмэгдээд ч үнэмлэхүй олонхи 65-ын өмнө хүч дутна.  Үүнийгээ ч УИХ дахь АН-ын бүлэг мэдэх байтугай мэдэрч байгаа. Тиймээс л ҮХЦ рүү хандсан биз.

 

Харин  эрх баригч хүчин МАН-ын бүлэгт, тэр дундаа 32-ын бүлэгт  Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудал оруулж ирэхэд дэмжих эрхэм нэг бус байгаа. Тэр дундаа өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхимын гишүүдийн гомдлын шарх өнөө  аних байтугай, цаг хугацаа өнгөрөх тусам сэдэрсээр байгаа нь ажиглагддаг. Арга ч үгүй юм, намын даргынх нь удирдаж байгаа Засгийн газар “өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийг 5.1 хувьд хүргэж, валютын нөөцийг нэмэгдүүлсэн. Эдүгээ сонгуулиар амласан намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, бүтээн байгуулалт өрнүүлэн, иргэдэд эдийн засгийн өсөлтийг мэдрүүлнэ. Цаашлаад мега төслүүдээ хэрэгжүүлж, Тавантолгойн ордыг хөдөлгөнө” хэмээн чангаар дуугарч байгаа.  Үнэндээ эдийн засаг өсч, валютын нөөц нэмэгдэх, ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх суурийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар тавьсан.  Энэ нь Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн хэлснээр “Намаа биш улсаа бодож ажилласан”-ы үр дүн юм.  Хичээж зүтгэн хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн бусдаар авторлогдаад явж байгаад хэний ч урам хугарч, ундууцах нь мэдээж.   

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараагааар эрх баригч хүчин  Их хурлаа хийж  эв нэгдлээ  ил зарласантай зэрэгцээд  эрх ашгийн далд зөрчилдөөн  ил цухалзсаар ирсэн.   Энэ нь Засгийн газрын асуудал УИХ-аар хэлэлцэгдэхэд тод  илэрдэг.  Экс сайд нар Засгийн газрын гишүүдийн оруулж ирсэн асуудлыг шүүмжилж, өмнө нь хэрэгжүүлж байсан ажлуудын хэрэгжилтийг лавлан, “шалгалт” авдаг талтай. Тухайлахад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн нар энэ Засгийн газарт шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тэр байтугай УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Засгийн газрыг огцруулах асуудал оруулж ирвэл дэмжинэ” гэсэн байр сууриа илэрхийлсэн байна лээ.  

 

Үнэмлэхүй олонхи эрх баригч хүчин  МАН хоёр жилийн дараа сонгогчдоос ажлынхаа дүн, үнэлгээг авна.  Тиймээс эрх баригчид хүчин хоорондоо хагаралдах бус  Засгаа тогтвортой байлгаж, хамтарч ажиллах хугацаа тулаад байгаа, уг нь. Гэвч эрх баригч хүчний дотоод тэмцэл  нь эвлэлдэхээс нэгэнтээ өнгөрсөнийг  Засгийн газрыг огцруулах  асуудал сөхөгдөх бүрт ажиглагддаг.

 

Хэрвээ Засгийн газрыг огцруулах асуудал чуулганы босго давбал намын нэр хүнд гэхээсээ МАН орших уу, эс оршихуйн асуудал яригдана.   Учир нь өнөөдөр эрх баригч хүчний даргын удирдсан Засгийн газар ажиллаж байгаа. 200 мянган гаруй  гишүүнтэй МАН-ын дарга  У.Хүрэлсүх УИХ дахь 65-ын бүлгийн 32 эрхэмтэй ойлголцох эсэхээс лидер үү, лойдор уу гэдгээ ч харуулах юм.   

 

Ер нь түмэн олон амгаланг хүссэндээ төрийг тогтвортой байлгахаар  МАН-д итгэл хүлээлгэснээс бус эрх мэдлээ булаацалдан, ээлжилж Засаг барьж “тоглох”-ыг нь харах гэсэн юм биш.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
МАН-н тэнэгүүд ингэж нохой шиг хэмлэлдэж байхаар урьдах ажлаа хиймээр юм. Одоо огцоруулсан ч дараагийн хүнд ажил хийх цаг алга даа....
2018-05-25
Хүүк Сарангэрэл аниагийн үгнээс гардгүй гэсэн. Тэр нь сайн залуурдаж чадахгүй байна даа кккк
2018-05-25
Яавал Сараа сайд шиг болох уу? Нөхөр нь монгол улсын ерөнхий аудитор, хүү нь улсын худалдан авах үйл ажиллагааны газрын дарга, НУ-А нь 9, өөрөө УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд. Арай арай. Шүтэж амьдрая даа тээ кккккккк. Яг юу нь тийм мундаг юм бээ 9 л сайн мэдэж байгаа байх даа тээ
2018-05-25
http://www.shuud.mn/a/497291
2018-05-25
Яавал Сараа сайд шиг болох уу? Нөхөр нь монгол улсын ерөнхий аудитор, хүү нь улсын худалдан авах үйл ажиллагааны газрын дарга, НУ-А нь 9, өөрөө УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд. Арай арай. Шүтэж амьдрая даа тээ кккккккк. Яг юу нь тийм мундаг юм бээ 9 л сайн мэдэж байгаа байх даа тээ
2018-05-25
Яавал Сараа сайд шиг болох уу? Нөхөр нь монгол улсын ерөнхий аудитор, хүү нь улсын худалдан авах үйл ажиллагааны газрын дарга, НУ-А нь 9, өөрөө УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд. Арай арай. Шүтэж амьдрая даа тээ кккккккк. Яг юу нь тийм мундаг юм бээ 9 л сайн мэдэж байгаа байх даа тээ
2018-05-25
Яавал Сараа сайд шиг болох уу? Нөхөр нь монгол улсын ерөнхий аудитор, хүү нь улсын худалдан авах үйл ажиллагааны газрын дарга, НУ-А нь 9, өөрөө УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд. Арай арай. Шүтэж амьдрая даа тээ кккккккк. Яг юу нь тийм мундаг юм бээ 9 л сайн мэдэж байгаа байх даа тээ
2018-05-25
иргэн:
МАН булшаа ухаад удаж бна да. Эхийн эндэгдэл онгорсон оноос 2 дахин нэмэгдчээд бхад юу бодож бнаа? Улс орны хогжлийн гол узуулэлт гж олон улсад уздэг. Аргагуй дэ сэтгуулч авгайг ЭМ-н сайдаар тавихаар ингэнээ
2018-05-25
Огцоруулбал таарна. Хүрэлсүх гэж шал худлаа гар байнаа
2018-05-25
ene zasag mash muu ajillaj bn ogtsruulbal taarna. ter nam zam butarnu hagarnu maniusd yamar hamaa bnaa ene uls ornig hurdhan uudn tataad bidnuusig ajiltai bolgoodoh uur iluu yum husehgui.
2018-05-25
Зөв
2018-05-25
Энэ засаг унвал МАН улс төрийн тавцангаас нэг мөр арчигдана. Нөгөө УИХ дарга бүүрч будаа. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Засгаа солих нөхцөлд одоогийн УИХ дарга бас л түүхэн хуудсаас арчигдана. 2020 сонгуульд шинэ улс төрийн хүчин гарч ирэх нь дамжиггүй.
2018-05-25
Хүрэлсүх бас сайхан л ярьдаг л хүн юм, занданшатар гэж унхиагүй туслахтай. мега төслүүдийг энэ 2 явуулж чадахгүй ээ, тэр томилгоонуудаас нь хархад, мэргэжлийн мэдлэгтэй хүн нэгийг ч тохиосонгүй, цүнх баригчидаа, бөгс долоогоод, барьцаа шахааны бааснуудаасаа салж чадахгүй юм бна.
2018-05-25
ЗОЧИН:
номтойбаяр гэж номгүй мөнгө мөнхбат гэж хонзонгийн үүр улс төрд байж боломгүй хүмүүс юм эгзэгтэй үeд эвлэлдээд багаар ажиллаж чадахгүй ийм нөхөдөөсөө хойшид бүрэн сална байгаа даа
2018-05-25
dsn:
he he ,zuv ogtsruulaad bai, daraa n said seter zuuh uvchtun zunduun l bn, arga ydval baasang nymdorjiin , munlguuhusdagbaatariig hurelbaatariin orond tavij uz ,naad 2 chin gar niileed zadarsan etgeeduud 461.d ,zamiig tam boltol mungu husaad alaad ugnu.
2018-05-24
zochin:
Ene zasgiin gazar ovoo yum hiigeed baigaa yum bishuu. Ard tumen harj huleej baina. Amjilt
2018-05-24
Urvagchaar tor bariulna gej yu baih ve. Uter turgen ogtsruulval harin ch urvagchas salj nam tsevershine
2018-05-24
зов Хуук
2018-05-24
khurelsukh yuch hiij chadahguin todorhoi bolloo erthen ogtsruulad chadah negendn zasagaa ug ter nam zam yamai gants jilin umnu ch gsen uragshaaga alhmaar bn uls oron oron ard tumend tuildaj duuslaa
2018-05-24
KHAYAN:
MIYEG ZAILUULAACHEE
2018-05-24
unen baih monkbatiin alban tushaald tavisan geed neg nohor hurelsukh monkhbataas aigaad namaig yaj ch chadahgui geed peediigeed baisan
2018-05-24
Батхүү:
Янзтай
2018-05-24
Mgl:
Zuv hellee
2018-05-24
eailuul:
nymdorj hulgaichiig zaaval zailuul . olon jil . hudlaa shaaj . hulggai hiij tonoj deeremden . huuliig guuli bolgoj . tegsen herneee huuliin said bolchihdog . ni dendvv doromj... ene tugtsug odoo . gantsaaraa huuli meddeg bolj taarch bn uu . huuliig yaj hor hutgan ashiglah chalchih tsoorhoigoor . ni tonon deeremdej . hussan bairaa tvreesiin bolgoj zavhruul. huuli zasaj . dur hanasan . chavgants shvvde
2018-05-24
Ман-ыханд ямар зориг зүрх байх биш, АНуусуудын өнгөрсөн 4 жилд идэж уусныг нь зоригтой шалгаад хариуцлага тооц гэж ард түмэн сонгосон болохоос хоорондоо үгсэж засгийн газраа унагааж хувийн тоглолт хий гэж сонгоогүй юм шүү!!! Хулхи орос жүжигчин жанхууг төмөр замын болон бусад үй олон хууль бус хэргээр нь шоронд хийж чадахгүйгээс хойш урвагч дүлзэн ухна ингээд жанхуугийнхаа шивэртэй оймсыг үнэрлээд л сагсуурч, онгироод яваад байж дээ!!!
2018-05-24
Батхүү:
Янзтай
Mgl:
Zuv hellee
Төрөө:
Чааваасдаа сандал булаалдахаас өөр хийх ажил байхгүй юу? Улс орныг ардууд удирдъя.
2018-05-24
Sukhbaatar:
Ene namiig SUKhbaatar baiguulj, KhurekSUKh topordoj magadgui l bh.
2018-05-24
Zochin:
MANGIIN HEREG GEJ BAIHGUI TARVAL TARAN
2018-05-24
khurelsukhee khuraldsaar tsagaa barlaa , boditoy zuyl khiigeechee
2018-05-24
ZOV:
ZADARAH JAMTEI, RIGHT - POLITICS + LEFT- POLITICS = CENTRAL POLITICS IIN NAM IIG MAH BOLON AH NI SEGEETEN ,MONGOL AAN GESEN NEW KNOWLEDGE TAI HUMUS BAIGUULAJI MONGOL IIN OSRONGUU DEVSHIL IIG EHLUULNAI !!!!!! TSAG NI BOLSON . POPULISM YAVUURGUI !!!!!
2018-05-24
Зочин:
Хүрэлсүх Номтойбаяр Мөнхбат мэтийн хогийн шаарнуудаас салаа
2018-05-24
mgl:
Хүрэлсүхээ шууд хүч хэрэглээд наад намынхаа хог шааруудаас сал. Тэгэхгүй ингэж алцагнаад байвал наадуул чинь чамайг бариад идчихнэ.
2018-05-24
Зөв