"Аваргуудын нэрэмжит" барилдаан цуцлагдлаа
2018-05-24
Гэрэл зургийг MPA.mn

 

МҮБХ 1994 оноос эхлэн "Монгол улсын аваргуудад хүндэтгэл үзүүлэх" барилдааныг жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд 2003 оноос ИНЕГ, МИАТ ХК-тай хамтран явуулж байгаа билээ.

 

Энэхүү уламжлалт барилдаанаа энэ сарын 26-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөж, тов зарлаад байсан ч цуцлагджээ.

 

Учир нь МҮБХ-ны удирдлагууд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, МИАТ-ын Гүйцэтгэх захирал Д.Баттөр нарыг АТГ-т шалгуулахаар болжээ. Иймд барилдааныг цуцалсан болохыг Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
бөхчүүд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд ямар хамаа байна Г. Тэгшсүрэн гуай хэнд хэрэгтэй гэж ийм балай юм бичиж байдгийн, бөхтэй бөхгүй болно ш дээ
2018-05-24
HAR GAINUUDIIG BARILDUULJ NAADAM HIIGEED CH HEREGGUI. HEDEN HULSTEI DURAKUUD ER NI HEND HEREGTEI YUM HENII TULUU BARILDAAD BGAA YUM
2018-05-24