С.Жавхлан: Би оффшортнуудын нэрийг зарлана
2018-05-24

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Ялгамжтай байдлаар асуудлыг шийдэж болохгүй юм.Энэ жил 27 мянгаар тэтгэврийг нэмэгдүүлсэн нь сайн хэрэг боловч ахмадуудад төрөөс үзүүлдэг хөнгөлөлт, дэмжлэгийн тал дээр Засгийн газар дорвитой арга хэмжээ авах болсныг анхаарай. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Хувьсгал гэдгийг би ойлгохгүй байна. Ардчилал хэмээгч бол ардыг чилээгч алагч болж байна. Ардчиллын 1990 он гэдэг бол ардчилал биш үймээн байсан. Амьдралын орчин дээшлэхийг үймээн самуун дампуурал гэнэ. Өнөөдрийн амьдралын өртөг, тухайн үеийн өртөгтэй жинлэвэл дэндүү өөр.  С.Жавхлан өнөөдөр монголчуудтай нийлж, та бүхнийг шоолж байна. Та бүхний булхай булчингаар чинь гарна. Өлсөөд сууж байгаа багш эмч нараа хараач. Ийм хувьсгал байдаг юм уу. Би дараагийн хурал дээр оффшортнуудын нэрийг нь зарлана гэдгээ хэлье.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Ардчилсан нийгмийн бүтээгдэхүүн бол С.Жавхлан гишүүн. Энэ нийгэмд өсч, Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ явсан. Өнөөдөр зэвсэг барья, тэмцье, цус урсгая гэж байгаа хүмүүсийг ойлгодоггүй. Эрүүл, тайван, амгалан нийгэмд амьдарч байгаа нь ардчиллын хувьсгалын үр дүн. Ардчилсан хувьсгал Монгол оронд маш олон өөрчлөлт авчирсан. С.Жавхлан гишүүн нийгмийн турхирахын оронд хууль санаачлаад яваач. Урлагийн хүн байж нийгмийг эмх замбараагүй байдалд турхирч байгаад гайхаж байна. Амьдрал хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ өнөөдөр иргэн бүрт үг хэлэх, хэвлэн нийтлэх гээд маш олон эрхийг эдэлж байна. 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав "Энэ асуудлаар маргааш санал хураалт явуулж өгөөч гэсэн горимын санал гаргаж байна. Ардчилсан хувьсгалаас өмнөх хүмүүс төрийн орон сууцанд байсан. Төрийн малыг маллаж байсан. Энэ бүхэн намын ч юм уу, хэнэггүй хүмүүсийн асуудал биш. Тийм учраас маргааш энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, саналаа хэлцгээе" гэв.  

Үүнтэй холбогдуулан горимын саналаар санал хураалт явуулахаар боллоо. Энэ үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Горимын саналаар санал хураалт явуулахад ирц бүрдэхгүй. Тиймээс энэ асуудлаар АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авъя" хэмээн. Ийнхүү уг асуудлыг маргааш хэлэлцүүлэхээр боллоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Yag unen Jawhlan yugaach medehevdee Dahij l im teneg gehen arai denduu hun Buv devshvvleereidee ard timen mini
2018-05-25
зочин:
жавхлан одоо аль ч учраа олохоо болиод жинхэнэ эргүү төлөг болсон байна
2018-05-25
Чамтай чамгүй зарлачихсан шүүдээ. Харин чи тийм сүрхий юм бол нэг офшорын мөнгийг ч гэсэн оруулаад өгөөч. Чиний чадах юм цуурах,онгирох болоод байна шүү. Үүнийгээ мэдэж байна уу.
2018-05-25
Yag unen Jawhlan yugaach medehevdee Dahij l im teneg gehen arai denduu hun Buv devshvvleereidee ard timen mini
АН-ийнь эмкий кар көөрнүүд.
2018-05-25
Ёстой үнэн. Тэгээд тэр ардчилал авчирсан та нарын буянаар арл түмэн ядуурч байна шүү. Тэгэхээр та нарт ядарсан ард түмэн тэтгэмж өгөх шаардлагагүй.
2018-05-24
Ёстой үнэн. Тэгээд тэр ардчилал авчирсан та нарын буянаар арл түмэн ядуурч байна шүү. Тэгэхээр та нарт ядарсан ард түмэн тэтгэмж өгөх шаардлагагүй.
2018-05-24
Jabhlan soloirolgui zugeer zarlaach.danda show dah um ene nohduud
2018-05-24
АН-ийнь эмкий кар көөрнүүд.
mnbvc:
javhlan bol mafi taliin soliot
2018-05-24
ТЕРИЙН МЕНГЕЕР УГЖИЖ ЕЕРИЙНХЕЕ ТЕЛЕЕ АЖИЛЛУУЛЖ АШИГЛАДАГ МОДА МОНГОЛООР ДYYРЭН.. БАЯН МОНГОЛ ОО ГЭЖ...
2018-05-24
иргэн:
ЖАВХЛАН ЭРДЭНЭТИЙН 49 % -Г ЛУЙВАРЧДАД ӨГӨХИЙГ ДЭМЖИЖ САНАЛ ӨГСӨН , ҮҮНИЙГ ЧИНЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ ШҮҮ
2018-05-24
ОО:
ПАРТИЗАНУУД НЬ ЯДУУРААД ЦӨХРӨӨД ТУСЛАМЖ ХӨНГӨЛӨЛТ НЭХЭЭД БАЙГАА ЮМ УУ? АН-ЫН БАЯН ОЛИГАРХИУД ӨӨРИЙНХӨӨ МӨНГӨӨР ТЭТГЭЭЧ