Хүүхдийн бэлгэнд хийсэн шалгалтын талаар мэдээлнэ
2018-05-25

Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд

09.00 цагт “Өмгөөлөгчийн хараат бус байдал, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага” сэдэвт Олон улсын бага хурал болно. Холбоо барих утас: 99768575

 

Туушин зочид буудлын 4 давхарт

09.00-15.00 цагт БСШУСЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банктай хамтран аймаг, нийслэл дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн нарт зориулсан "Боловсролын үйлчилгээнд эцэг эх, олон нийтийн оролцоо, хариуцлагыг бэхжүүлэх нь" сургалтыг зохион байгуулна. Утас: 8811-1046

 

Соёл, урлагийн газрын хурлын танхимд


Цаг: 09:00-17:00 цагт "КИНО БҮТЭЭЛИЙН ТҮГЭЭЛТ БА ЗОХИЦУУЛАЛТ" уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Утас:99849000

 

Чингис Зочид буудлын хурлын танхимд

09.00-18.00 цагт “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага" Иргэний нийгмийн үндэсний 9-р чуулган эхэлнэ. Холбоо барих утас: 99299777

 

НМХГ-ын хурлын танхимд

10.00 цагт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зах худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн борлуулж буй хүүхдийн бэлгэнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887

 

СУИС-ийн хичээлийн I байр "Эрдмийн өргөө"-нд

 10:00 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургууль хамтран зохион байгуулж буй “Бид сайн сайханд дагуулна” “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ын тухай хэвлэлийн бага хурал болно. Харилцах утас: 99237173, 99242579, 98119077

 

ИНЕГ-ын урд талбайд

10:30 цагт Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас 91912343

 

Хөгжим бүжгийн коллежид 

11:00 цагт Их, дээд сургуулиудын оюутнууд оролцсон "Эрдмийн баяр" өдөрлөг арга хэмжээг нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд зохион явуулна. Холбоо барих утас: 99189497

 

НЗДТГ-ын А танхимд

11:00 цагт  НИТХ-ын дарга С.Амарсайхан өмгөөлөгч Х.Бат-ялалт тэргүүтэй ТҮЦ-ны худалдаа эрхлэгчдийг хүлээн авч уулзана. Утас: 70119211

 

ЭМЯ-ны гаднах талбайд

14:00 цагт Гурван аймгийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулж өгнө. Утас 99179899, 86885060

 

"Тэнгис" кино тeатрт

17.00 цагт "Твинс" фильмийн "Такси-2" МУСК-ны нээлт болно.

Shuud.mn
Сонин хачин