“ДҮР ЭСГЭСЭН” эрх баригчид
2018-05-25

 

Хүүхдийн мөнгийг тойрсон улс төр үргэлжилж байна. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудал багтсан байлаа. Засгийн газар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүрээг нэмэгдүүлж, 80 хувьд нь олгохоор хуулийн төсөл өргөн барьсан бол Ерөнхийлөгч “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан.


Хоёр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжээд, ажлын хэсэг гарган хамтатган хэлэлцэх шийдвэрт хүрсэн билээ.  Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудлыг хэлэлцэх ажлын хэсгийнхэн нэгдсэн шийдвэр хүрэхээр нэлээд  цаг хожиж, дараагаар нь байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд ч удаа дараа хойшилсон.  Ингээд хэдэнтээ хойшилсон асуудал өчигдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдлээ.

 

"Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн ажлын хэсэг  өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдэлд хүрчээ.

 

Байнгын хорооны хуралдаан дээр гишүүн  С.Бямбацогт  “Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт л хүүхдийн мөнгийг нь олгочихъё л доо. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүүхдийн мөнгө авч буй 60 хувь нь угаасаа авдагаараа авч л таараа. Харин хүүхдийн мөнгө авалгүй үлдсэн 40 хувиас хэн хүүхдийн мөнгө авах хүсэлтэй байгаад нь нэмээд өгчихөд л асуудал аяндаа шийдэгдэнэ” гэсэн  санал дэмжигдээгүй байна. Мөн гишүүн  Ж.Батзандангийн гаргасан “Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11.-д заасан нийгмийн хамгааллын босго шугамын оноог шинэчлэх, хүүхдийн мөнгө аваагүйгээс хуримтлагдсан хөрөнгийг хүүхэд хөгжлийн сан байгуулж төвлөрүүлэх нь зүйтэй” гэсэн саналыг ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлэг аваагүй байна. Харин  байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох Засгийн газрын төслийг дэмжжээ.

 

Ийнхүү хаврын чуулганаас хойш хоёр сар хэлэлцэхээр дуншсан хүүхдийн мөнгөний асуудалд эрх баригчид Засгийн газраас оруулж зорилтот бүлгийн 80 хувьд хамаарах хүүхдүүд олгохоор тас гүрийх нь. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачлан оруулж ирсэн хуулийн төсөл УИХ дээр унаж, буцаагдсаар ирсэн. Харин энэ удаагийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг 100 хувь олгох төсөлд эрх баригчид хууль санаачлагчид нь шууд буцах боломжгүй улс  төрийн нөхцөл үүссэн. Тиймээс ч хүүхдийн мөнгөний хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцэх дээрх ажлын хэсгийг байгуулж,  дахин хэлэлцүүлсэн дүр эсгэж, олон нийтийг нүдийг хуурах улс төр хийлээ.  Санал нэгдээгүй байна, ирц хүрээгүй гэх зэрэг  цаг хожиж хэлэлцүүлгийг хойшлуулсаар  эдүгээ Эх үрсийн баяр тулсан энэ улстөрчдийн өөрсдийнх нь ярьдагаар “цаг хугацааны хайчилбар”-т орж, шийдвэр гаргахаас өөр зам үлдсэнгүй.

 

Хүүхдийн мөнгийг 80 биш 100 хувь бүгдэд нь олговол төсвийн зарлага нэмэгдэхээс гадна  ОУВС- тай байгуулсан гэрээ хэлцэлд сөргөөр нөлөөлөх нэн халтай зүйл аж.  Учир нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг энэ онд зорилтот бүлгийн 60 хувьд олгох зөвшилцөлд хүрсэн байсан. Бид дахин хэлэлцээр хийгээд зорилтот бүлгийн 80 хувьд олгох зөвшилцөлд хүрсэн” хэмээн гишүүдийн  амыг таглаж байна лээ. Харин өнгөрсөн хоёр сарын хуагцаанд зарим төрлийн барааг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх хуулийг баталсан. Ингэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт ч , төсвийн  баталсан орлогод нөлөөлөх сөрөг талгүй хэмээн  аядуу зөөлөн хандлага  илэрхийлж, шуурхай батлуулна лээ,  Сангийн сайд.  Ер нь Засгийн газар татварын хөнгөлөлт дээр аядуу зөөлөн хандаж, хүүхдийн мөнгө олгох асуудалд  төрийн төмөр нүүрийг харуулж байна гэхэд хилсдэхгүй.

 

Оюуны өмч улсын бүртгэлийн газраас 2018 оны 03 сард гаргасан тоогоор Монгол улсад нийт 1.140.000 хүүхэд байна. Тун удахгүй болох Эх үрсийн баяраар  эрх баригчид Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүрээг нэмлээ хэмээн мэндчилгээ дэвшүүлэх байх. Хүүхдийн мөнгөнөөс гадуур орхигдсон бяцхан үрсэд энэ нь хамааралгүй л дээ. Тэгээд ч дүр эсгэсэн улс төр бүүр ч явуургүй. 

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
МАНгаруудаа жаахан ухаантай бай л да. Салбагнасан сарангэрлээ ЭМ-н салбараас аваачээ. Хуухдийнхээ жолооч байсан хунийг яаманд хоронго оруулалтын хэлтсийн даргаар тавьсан, нуаг нь салбарын санхуучээр тавьсан, туслахаа эмийн тусгай зовшоорол др тавьсан. ЭМЯ-д эмч ховор болж бгаа бх шуу
2018-05-27
иргэн:
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эрийн сайнаар авч монгол улс100 хувь эзэмших болсон гэж сайрхаж байгаа луйврын бүлэглэлийг яаж ч чадахгүй байж улс орны хөгжил ярихаа болиоч.Энэ үйл явц чоно борооноор гэдэгтэй адилхан зүйл болсон.Ард түмэн улс орны ашигтай ганц үйлдвэрийг ард түмнээс сонгогдсон УИХ-д танилцуулах ёстой хууль нь байхад хуйвалдаж засгийн газар шийдвэрлэсэн нь буруу зүйл шүүдээ.Үүний булзааруулах бүх аргаа хийж байна.Эрдэнэт үйлдвэрийн 49-хувийг төрдөө авч ард иргэдэд хувьцаагаар эзэмшүүлж чадахгүй бол УИХ тарах нь зөв.Энэ асуудлыг шийдэж чаддаггүй.Хэдхэн хүн энэ их баялгыг ашгыг хүртээд байж байхуу.Оюутолгойн ашиг нь гадны компанид орж байгаатай утга нь адилхан байна.
2018-05-27
NUUTS HURALDAAN DUR ESGEHGUI
2018-05-27
Монгол төрд хувьсгал хэрэгтэй
2018-05-26
АНы тархины тураалууд хуцалгүй байж бай:
АНы болванууд ажил гацаах нураахаас өөр ид шид байх биш одоо л ард түмэндээ хайртаа болж гэнэ. Монголын түүхэнд байгаагүй их мөнгөтэй байхдаа хүүхдийн 60% нь л мөнгө өгч байсан байж
2018-05-26
Тарцгаа
2018-05-26
За чи шудрага болчих АНы болван аа:
Аргагүй ш дээ 2012-2016 тэр эхчүүдийг өрөнд оруулаад бас танай үр хүүхдүүд бидний идсэн $7.2 тэр бум долларыг төлнө гэж тулгахлээр эндэгдэл их л байна
2018-05-26
Болвануудаар дэмжүүлсэн АНы ардчилсан хулгайчууд болимоор юм:
Хн улс орныг чиний дэмжлэгтэйгээр танай АНы бузарууд доройтуулаа биз дээ
2018-05-26
ЗААВАЛ 20 000 ТӨГРӨГ АВАХ ЁСТОЙ ЮМ УУ ? ОЛИГАРХУУДЫНХАА ХӨРӨНГИЙГ ХУРААХАД Л ХҮРНЭ ДЭЭ .
2018-05-25
иргэн:
Хөөрхийдөө энэ засаг. 20 мянган төгрөгт чичрэхдээ хүртэл доройтсон амьтад яаж энэ улсыг хөгжүүлхэв дээ чааваас. МАН ядарчээ....
2018-05-25
Болвануудаар дэмжүүлсэн АНы ардчилсан хулгайчууд болимоор юм:
Хн улс орныг чиний дэмжлэгтэйгээр танай АНы бузарууд доройтуулаа биз дээ
Khuukhdiin mungiig 100% olgokhod uls khokhirood baikhgui baikh. Khun amaa olon bolgokh kheregtei bna. Khuukhed gargaad tejeej chadakhgui bna.khuukhdiin mungu 100% uguud shiidkhed oyu tolgoi n asuudlaas l amarkhan baikh daa khuukhdiin mungu geed l yriad baidag .zoriltgui buleg gej ymar khuukhduud ve? 20% n ymar khuukhed mungu avakhgui bolj baigaa um be? Khun bolgon khuukhedtei ireeduid ene saiduud shig l khumuus turnu sh de avaagui n ikh l gomdokh baikh da khelmegdej bailaa geed kk.tatvariin mungunuus garch baigaa um chin ymar sangiin said khurelbatar uguj baigaa bish. Khuukhdiin bayariin umunu 100% olgoyo geed khelchikh ULsiin ikh khurliin zorigtoi olonkh gishuun bna uu
2018-05-25
иргэн:
МАН булшаа ухаад удаж бна да. Эхийн эндэгдэл онгорсон оноос 2 дахин нэмэгдчээд бхад юу бодож бнаа? Улс орны хогжлийн гол узуулэлт гж олон улсад уздэг. Аргагуй дэ сэтгуулч авгайг ЭМ-н сайдаар тавихаар ингэнээ
2018-05-25
За чи шудрага болчих АНы болван аа:
Аргагүй ш дээ 2012-2016 тэр эхчүүдийг өрөнд оруулаад бас танай үр хүүхдүүд бидний идсэн $7.2 тэр бум долларыг төлнө гэж тулгахлээр эндэгдэл их л байна