Согтуу жолоочоос авлига авсан цагдаад 1.6 жилийн ял оноожээ
2018-05-25

 

АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг. Ээлжит мэдээллээ өнөөдөр хийж, тавдугаар сард хийсэн ажлаа тайлагналаа. ХОМ-ээ хуулийн хугацааэнд гаргаагүй ГЕГ, ГИХГ, АМГТГ, ХНХЯ, БОАЖЯ, ШШГЕГ, Мон-Атом, Гашуунсухайт компани зэрэг байгууллагын нийт 25 албан тушаалтанд сануулга өгч, цалинг нь бууруулах арга хэмжээ авчээ.

Мөн тавдугаар сард хэд хэдэн хэргийг мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлэсэн байна. Тухайлбал,

 

  • Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохын тулд аж нэгж, хуулийн этгээдээс 57.5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хахууль авсан Д.Батбаярт 6.5 сая төгрөгөөр торгуулийн ял оногдуулсан. Хахууль өгсөн хуулийн этгээдийг 120 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

 

  • Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажиллаж байсан  С.Гансүх нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан иргэн С-ээс бусдаар зуучлуулан 200 мянган төгрөгийн хахууль авсан хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх хэлэлцэж 1,6 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж шийдвэрлэгдсэн.

 

  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Д.Батмагнайд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 9.5  сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

 

  • Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа ашиглаж 13.4 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шүүхээс Н.Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэрч Ч.Тавансахъяад Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулжээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
mongoliin huuli 200k 1.6jil harin 57sayd bolohoor 6.5say yum bna hoyriin hoorond idsenees neg musun id gsn uguu hahayostoi zawharsan huuli
2020-06-07
Иргэн:
Одоо яая гэхэв дээ одооны цагдаа нарын үнэн төрх араатан араншин харьцааны соёл тэг машин зогсоосон л бол заавал торгоно ямар нэгэн шалтгаанаар биш шалтгаар кармаа хараад л чичрээд байна боловсрол бол бүүр таг
2020-06-06
9:
хэхэхэ уг нь 500,000 авдаг юмсан ханш нь
2020-06-04
57.5 sayiin hahuuli avchihaad 6.5 say-r torguuli dag UNEHEER UCHIRIIG NI OILGOHGUI YUM BN HEHEHE
2020-06-04
10 say avch garduulsan zahiral bolohoor yaah ch ugui baij. Arai alagchilj handah yum aa. Avilga avsan bur ih avsan bish uu ter zahiral. Bas neg nuhur zuragtaar garaad bsan 27 sayaar l torguulsan bailee 300 say avilga avaad gesen baihaa
2019-04-01
Зочин:
СБД ЗЦ ТАСГИИН ШИДЭТ ДОХИУРТАНГУУД ИЛТ НҮДЭН ДЭЭР БАЯЖИЖ БҮР ЭХНЭР ХҮҮХДҮҮДЭЭ СОЛЬЖ БАЙНА ШҮҮ ИИМ Л ШИДТЭЙ ДОХИУР ДАА ЖУРМААС МАШИН ГАРГАНА. СОГТУУГ ЧӨЛӨӨЛНӨ ГЭРЧИЛГЭЭН ДЭЭР АЖИЛЛАНА БОЛООГҮЙ ХАРЬЯАТЫНХАНТАЙ ХАМТ ВИЗЭЭР МӨНГӨ ОЛНО ХУЛГАЙЧУУДЫН ТАНГАРАГИИГ САЙН САНУУЛЖ БАЙХ ЁСТОЙ
2018-09-25
ИРГЭН:
ТАНГАРАГ ӨРГӨСӨН ХҮНД ЗӨВ ЯЛ ХАРИН Ч БАГАДАЖ СОГТУУ НАРЫГ ТАВИНА МАШИНЫГ НЬ ЖУРМЫН ХАШААНААС ГАРГАНА ШИДЭТ ДОХИУРААРАА ЯДУУ БАЫСАН НӨХӨР ИЛТ НҮДЭН ДЭЭР БАЯЖААД БҮР ЭХНЭР ХҮҮХДЭЭ СОЛЬЖ БАЙНА СБД ЗЦ ХЭЛТЭСИИНХЭН БОЛ АЛЖ БАЫНА Ш ДЭЭ
2018-09-25
Цагдаагаас бусад нь хохиролын дүн ихтэй ял багатай, цагдаа хохирол бага ял нь их ямар учир бна. Их хэмжээгээр идвэл бага ял өгдөг хуультай юм уу. Зөв гээгүй ялгаварлах явдал их байгааг л хэлсэн юм
2018-05-26
ИРГЭН:
ТАНГАРАГ ӨРГӨСӨН ХҮНД ЗӨВ ЯЛ ХАРИН Ч БАГАДАЖ СОГТУУ НАРЫГ ТАВИНА МАШИНЫГ НЬ ЖУРМЫН ХАШААНААС ГАРГАНА ШИДЭТ ДОХИУРААРАА ЯДУУ БАЫСАН НӨХӨР ИЛТ НҮДЭН ДЭЭР БАЯЖААД БҮР ЭХНЭР ХҮҮХДЭЭ СОЛЬЖ БАЙНА СБД ЗЦ ХЭЛТЭСИИНХЭН БОЛ АЛЖ БАЫНА Ш ДЭЭ
зочин:
ингээд хахуул өгчөөд матаж бай гээд 120.000.000 торгожээ дэ Авсаныг нь бол бараг л толойг илээд битгий азаартаж бай л да гэчиж
2018-05-25
90 sayiig shaagaad 9 sayaar torguuldag ajild oroh yumsaaan sda shig shuuh be
2018-05-25
Хөөрхий муу цагдаа хоёр зуун мянган төгрөг авчаад тэнсэн авчээ. Зөв зөв буруу зүйл хийсэн хүн шийтгүүлэлгүй яахав. Харин акулуудын тарьсан хэргийг тогтоож, ял шийтгэл өгөх мэргэжлийн ур чадвар, ёс зүй байгаа гэдэгт найдая.
2018-05-25
mgl:
sogtuu jolooch nariin tolgoig tsagdaa nar l ilj tatvar avdag
2018-05-25
БЗ:
хохиролыг барагдуулсан энэ тэр гэж бичихгүй байна уу тийм байхгүй байна уу ингэхээр чинь нөгөө айхтар юм бичдэг ,,,ууд чинь орчлонг эргүүлээд хаяхгүй яаав дээ. Ажил энэ тэрээс нь чөлөөлдөг байлгүй дээ гүй бол тэр ШҮҮХ чинь угаасаа ялзарсан заваанаараа хэдэн он болтол ингэж явах юм бэ
2018-05-25
зочин:
ямар сонин юм болоод байнаа ойлгохоо болилоо,90 саяыг хувьдаа завшсан даргыг шүүх 9 саяаар торгох шийдвэр гаргалаа гэнээ, хувьдаа завьшсан нөхөр торгуулиа төлөөд 80 сая ын ашигтай үлдэж байгаа юм уу
2018-05-25
Баадай:
Төрийн албан хаагч 13,4 сая төг хувьдаа завшаад 1 жилийн тэнсэн, цагдаа жолоочоос 200,0 мя.төг-н авилга аваад 1,6 жилийн тэнсэн гэнэ үү, сонин юмаа.
2018-05-25
B.:
Ih um ilrvvlj dee..
2018-05-25
Иргэн:
Одоо яая гэхэв дээ одооны цагдаа нарын үнэн төрх араатан араншин харьцааны соёл тэг машин зогсоосон л бол заавал торгоно ямар нэгэн шалтгаанаар биш шалтгаар кармаа хараад л чичрээд байна боловсрол бол бүүр таг