Оросын армийн пуужин “МН17” онгоцыг харваж, 298 хүнийг хөнөөсөн гэв
2018-05-25

Украины зүүн хязгаарт өнгөрсөн 2014 онд Малайзын зорчигч тээврийн “МН17” онгоц осолдсон билээ. Ослын улмаас уг онгоцонд зорчиж явсан 298 хүн харамсалтайгаар амиа алдсан юм.  

 

 

Тэгвэл уг хэргийг мөрдөж буй олон улсын шинжээчид “Онгоцыг Оросын армийн пуужингаар харваж, унагаасан” гэх дүгнэлтийг танилцууллаа.

 

“МН17” онгоцыг унагаахад ашигласан пуужин нь ОХУ-ын Курск дахь агаарын довтолгооноос хамгаалах 53-р ангийн мэдлийнх гэнэ.

 

ОХУ-ын эрх баригчид шинжээчдийн дүгнэлтийг “Нэг талыг барьсан. Ямар ч баримт нотолгоогүй” хэмээн мэдэгдэж, дургүйцлээ илэрхийлжээ.

 

Нидерландын шинжээчид өмнө нь "МН17" онгоцыг Оросын армийн "БУК 9М38" гэх пуужингаар харваж, сөнөөсөн" хэмээн мэдэгдэж байв.

 

Амиа алдагсдын 196 нь Нидерландын иргэн байсан учир тус улс хэргийг мөрдөх ажиллагаа ахалж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин