Эмбер Хёрд хүндээр өвдсөн сири охинд туслахыг уриалжээ
2018-05-25

Холливуудын нэрт жүжигчин Эмбер Хёрд өнгөрсөн сард НҮБ-ын энхийн элчийн хувиар иргэний дайн дэгдэж, аргагүйн эрхэнд Сирийг орхин гарсан дүрвэгсэдтэй уулзсан билээ.

 

 

Тэрбээр энэ үеэр 12 настай Веам  гэх Сири охинтой танилцсан байна. Харамсалтай нь охин хүндээр өвдсөн бөгөөд яаралтай хагалгаа хийлгэх хэрэгтэй гэнэ.

 

Жүжигчин бүсгүй найздаа туслахын тулд олон нийтээс тусламж хүссэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр охин болон аавтай нь хамтдаа авахуулсан зургаа өөрийн инстаграм хуудастаа байршуулаад “Охин хүндээр өвдсөн. Сайхан сэтгэлт хүмүүс минь түүнд туслаач” хэмээн бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин