ЗТХЯ-ны газрын даргад сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-05-26

 

Энэ оны 5 дугаар сард АТГ-аас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 732 иргэний ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газраас ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, дээрх байгууллагуудад боловсон хүчний шилжилт хөдөлгөөн, томилгоо, сэлгээ ихээхэн хийгдсэн гэсэн үг юм.

 

ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар зөрчил гаргасан 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Гүнсэндарь нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

 Мөн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин
харамсаж байна:
Нэг иймэрхүү аргаар авлига, тендер авлигаар зарах, лиценз албан тушаалаараа авч гадныханд борлуулах замаар хагартлаа баяжихын эсрэг тэмцээд үр дүн гарахгүй дээ
2018-05-27
dsn:
sahilgiin shiitgel gej huurai halhavchaa boli ,zugeer l ajliig n solij ogtsruul ,henii haalgaar orj irsen tuunruu n zailuul!
2018-05-26