“Петя ба чоно” хүүхдийн симфони үлгэрийн тоглолт болно
2018-05-26

Петя хүү зоригтой. Тэр аливаа зүйлийг ажиглан, учрыг нь танин мэдэх дуртай. Тэр бас хүүхдүүдийг хөгжимд дурлуулж чаддаг их хүчтэй. Оросын алдарт хөгжмийн зохиолч С.С.Прокофьев “Петя, чоно хоёр” үлгэрт симфонийн цомнол, хөгжим бичиж, өнгөрсөн зуунд дэлхийн олон жаалыг сонгодог урлагт дурлуулсан юм билээ. 

 

 

Бараг 83 жилийн өмнө тууривсан симфони үлгэр 4 нь ч удаа хүүхэлдэйн кино болон дэлгэцнээ амилаж 2007 онд Оскарын “Богино хэмжээний хүүхэлдэйн кино” төрөлд шилдгийн шилдэг бүтээлээр шалгарч байжээ.

 

Петятай хамт аялж, түүний хэрхэн авхаалж самбаа гаргаж ховдог чоныг барьж, амьтны хүрээлэнд аваачсаныг харж. Петя нугас найзаа чононд идүүлсэн ч бууж өгөлгүй, бяцхан шувуутай нийлж байгаад чоныг барьсан. Харин анчид чоныг авлах л ёстой гэж бодож байсан бол энэ ойлголтыг нь Петя өөрчилж, махчин чоныг амьтны хүрээлэнд аваачиж чаддаг. Энэхүү үлгэрийн дүр бүр ямар нэгэн хөгжмийн зэмсгээр илэрхийлэгддэг хөгжимт үлгэрийг 2018 оны 06-р сарын 01-нд буюу эх үрсийн баяраар Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бяцхан хүүхдүүдэд Петя хүүгийн талаар симфони үлгэр ярьж өгөх нь ээ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 9919-6623 дугаараас лавлана уу.

Тасалбарыг: https://www.ticket.mn/event/266/ болон 1900-1800 үнэгүй хүргэнэ.

Shuud.mn
Сонин хачин