Улаанбаатарт бороо шивэрнэ
2018-05-27

 

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2018 оны 05 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.



УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо шиврэнэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
haana boroo orj bgaa ym be
2018-05-27
irgen:
БОРОО ОРОХГУЙ, ЭНЭ ЖИЛ ГАН БОЛНО , БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
2018-05-27