“МН17” онгоцны ослын хариуцлагыг ОХУ хүлээх хэрэгтэй
2018-05-28

Украины зүүн хязгаарт өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Амстердамаас Куала Лампурын чиглэлд нислэг үйлдэж байсан Малайзын “МН17” онгоц сүрсэн билээ. Уг сүйрлийн улмаас онгоцонд зорчиж явсан 298 хүн харамсалтайгаар амиа алдсан юм.

 

 

Ослын шалтгааныг тодруулахаар Нидерланд тэргүүтэй олон улсын шинжээчдийн баг өнгөрсөн хугацаанд ажилласан бөгөөд “МН17” онгоцыг “БУК” гэх пуужингаар харвасан болохыг тогтоосон билээ.

 

Тэгвэл шинжээчид өнгөрөгч долоо хоногт “онгоцыг харвасан пуужин ОХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд Курск дахь 53 дугаар пуужингаас эсэргүүцэх бригад Украин руу нийлүүлсэн” хэмээгээд "ОХУ ослын хариуцлагыг хүлээх ёстой" гэв.

 

Уг мэдэгдлийн хариуд ОХУ сэтгэл дундуур буйгаа илэрхийлэн “Шинжээчид хэн нэгний захиалга, заавраар бидний эсрэг мэдээллийг олон улсад түгээлээ” хэмээн мэдэгджээ.

 

Нидерландын Гадаад хэргийн сайд Стеф Блок “ОХУ хариуцлага хүлээх хэрэгтэй. Бид олон улсын хуулийн дагуу ОХУ-аас хариуцлага нэхэх болно” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Орос Украйнд БҮК ийг нийлүүлэхдээ Иргэний нисэхийн онгоцыг сөнөө гэж нийлүүлээгүй нь хэнд ч ойлгомжтой.
2018-05-28
Порошенко гэж барууныхны угаадсанд цадатлаа хооллосон улс орноо хаглан бутаргаж дайн самууны хөлд зовоосон бульдог царайлсан Хохол байна аа.Нөгөөдүүл нь Украйныг Оросын эсрэг үзэл суртлын бамбай болгож хоорондоо сайн алалц гэж хутга бариулахын дайтай зэвсэг нийлүүлж байна
2018-05-28
Сүүлийн үед АНУ болон барууныхан ямар ч хамаагүй аргаар Оросыг буруутгах мэдээллийн дайн явуулах юм даа. Англид хордсон тагнуулчийг орос хордуулах ямар ч үндэс байхгүй. Эх орноосоо урвасан гээд ял эдэлж байгаад гадаадад гарсан нөхөр их гүрнүүдийн үзэл суртлын дайны золиос болж загасны өгөөш аятай замхран алга болох шахаж. Удахгүй нэг мөсөн цааш харуулж нухчихаад Оросууд алчихлаа гээд бахирах байхдаа барууны шаарнууд
2018-05-28
...УКРАЙНД НИЙЛҮҮЛСЭН ГЭЖ БАЙНА ШҮҮ. ТЭГЭХЭЭР УКРАЙНЧУУД СӨНӨӨСӨН ЮМ БИШ ҮҮ?
2018-05-28
Орос хариуцлага хүлээх бх. Бидний өвөг дээдсийг хороосон улс шүү дээ
2018-05-28