Автобус осолдож, 22 хүүхэд энджээ
2018-05-28

Уганда улсын нийслэл Кампала хотын хойд хэсэгт орших Кириванно хотноо ноцтой зам тээврийн осол гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

“Энэхүү аймшигт ослын улмаас 22 хүн амиа алдсан” талаар Нийслэлийн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Эмилан Кейма мэдэгдэв.

                    

Хүүхдүүдийг тээвэрлэж явсан автобус ачааны машинтай мөргөлджээ.

 

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар “Үзэгдэх орчин муу байсан” хэмээн албаныхан тайлбарлав. Учир нь осол шөнө гарсан бөгөөд энэ үеэр осол гарсан замын гэрэлтүүлэг муу байсан гэнэ.

 

Тус улсад зам тээврийн осол хамгийн их гардаг бөгөөд зөвхөн 2015-2017 оны хооронд 9500 хүн зам тээврийн ослоор амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Цогтоо:
Маш их харамсаж байна. ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЪЕ. УМ МА НИ БАД МИ ХУМ
2018-05-28