Ихэнх нутгаар хална
2018-05-28

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 

Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.

 

2018 оны 05 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Алтай өвөр говь болон Их нууруудын хотгороор 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ Багавтар үүлтай. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин