Д.Рэгдэл: Энэ гэрээ эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт том түлхэц болно
2018-05-28

ШУА, ЭМЯ хамтран ажиллах дөрөв дэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нар гарын үсэг зурсан юм.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Засгийн газар бүх салбартаа шинжлэх ухаанд суурилсан үйл ажиллагаа явуулах чиглэлийг өгсөн. Эрүүл мэндийн салбар бол хүний эрүүл мэнд, амь настай холбоотой учраас баталгаа нотолгоонд суурилсан үйл ажиллагаа явуулах ёстой. Бид үйл ажиллагаагаа санхүү, бодлогын хувьд ч сэтгэлийн хөдлөлөөр бус аливаа нотолгоо, үндэслэл, тооцоо судалгаанд тулгуурлан явах зорилтыг өмнөө тавиад ажиллаж байна. Эрүүл мэндийн салбар таван чухал зорилгоо тодорхойлсны нэг нь энэ хамтын ажиллагааны санамж бичиг юм. Эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд ШУА-тай байнга хамтран ажиллаж, үр дүн нь гарсаар ирсэн.

 

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл: Шинжлэх ухааныг хамгийн их хэрэглэдэг салбар бол эрүүл мэнд. Шинжлэх ухааны төв байгууллага, шинжлэх ухааныг хамгийн өргөн хэрэглэдэг яамтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байгаа нь хоёр салбарын үйл ажиллагаанд томоохон түлхэц болно. Бид эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл, стратегийг тодорхойлох, шинжлэх ухааны ололтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
shilmel zasgiig ta nar
2018-05-29
Эхийн эндэгдэл 2 дахин нэмэгдээд байгааг яагаад ярихгүй байна?!Энэ бол ноцтой асуудал шүү.
2018-05-28
иргэн:
Яанаа энэ сарангэрэл - оороо энэ салбарыг ямар ч баталгаа нотолгоогуй болгож бж ичихгуймаа - салбарыг бодож бвал зайгаа тавиад огох хэрэгтэй шд. Эхийн эндэгдэл нь онгорсон оноос 2 дахин нэмэгдчээд бхад яахчгуй байхымаа МАНгарууд
2018-05-28
Өмнө нь Шийлэгдамбатай зурж байсан Санамж бичгийнхээ талаар үр дүнг нь яагаад мэдээлэхгүй байна?! Яг л ижил үгтэй юмнууд хэлээд цаас зураад сууж байсан мэдээ чинь холбогдолтой мэдээ гээд гараад ирч байна. Өмнөхөө дүгнэчээд ядаж дараагийн хамтрах зүйлээ тодорхойлох ёстой бус уу малнуудааа. 2015 оны Санамж бичгээ дүгнээ хөвсгөр Оюунхандаа
2018-05-28
Өмнө нь Шийлэгдамбатай зура байсан Санамж бичгийнхээ талаа үр дүнг нь яагаад мэдээлэхгүй байна?!Яг л ижил үгтэй юмнууд хэлээд цаас зураад сууэ байсан мэдээ чинь холбогдолтой мэдээ гээд гараад ирэ байна. Өмнөхөө дүгнэчээд ядаж дараагийн хамтрах зүйлээ тодорхойлох ёстой бус уу малнуудааа. 2015 оны Санамж бичгээ дүгнээ хөвсгөр Овунхандаа
2018-05-28
Шинжлэх ухааны А ч байхгүй Рэгдэл, гутлын ТМС төгссөн Сарангэрэл 2-ийн хйидэг ажил яг мөн дөө ккккккккккк
2018-05-28
Зүгээр л шоу:
Шинжлэх ухааныг гэрээ хийж, энд тэнд очиж гарын үсэг зурж шоу хийснээр хэмждэггүй юм даа, ШУА гэж саарал ордны хэдийг тойгдохоос өөр ажилгүй нөхөд , өөрсдөдөө өгсөн нэг их мундаг цол хэргэмтэй
2018-05-28