Эмнэлгүүдэд ургийн зүрхний бичлэгийн аппарат хүлээлгэн өглөө
2018-05-28
Гэрэл зургуудыг MPA.mn

 

Япон улсын Засгийн газрын бус буцалтгүй тусламжаар нийслэл, аймгуудын эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Эрүүл мэндийн яаманд боллоо. Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд болон Япон улсын Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнууд оролцов. Монгол-Японы Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд ЭХЭМҮТ, нийслэлийн амаржих газрууд, 13 аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг бүрт нь 15 сая төгрөгийн үнэтэй 32 ширхэг ургийн хяналтын аппаратыг хүлээлгэн өглөө.

 

 

Энэхүү аппарат нь ургийн зүрхний бичлэг хийх зориулалттай орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж юм байна.

 

Японы Эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас манай улсын эрүүл мэндийн салбарт тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тухайлбал, 2013 онд тус 4 тэрбум гаруй төгрөгийн тусламж үзүүлжээ. Энэ тусламжаар ЭХО аппарат, өвчтөний тэргэнцэр зэрэг тоног төхөөрөмж багтсан байсан бөгөөд манай томоохон эмнэлгүүдэд хуваарилагджээ. Мөн 2014 онд 2.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг манай улсад хүлээлгэн өгсөн байна.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин