Сирид үүрэг гүйцэтгэж байсан Орос цэргүүд амиа алджээ
2018-05-28

Сири улсад үүрэг гүйцэтгэж байсан ОХУ-ын цэргийн дөрвөн албан хаагч амиа алдсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “abcnews.go.com”  сайт мэдээллээ.

 

 

Цэргүүд Сирийн Дэйр эз-Зор мужид байлдааны ажиллагаанд оролцож байхдаа террористуудын гэнэтийн дайралтад өртсөн гэнэ.

 

Тус мужид армийнхан болон террористуудын дунд харилцан буудалцаан болсны улмаас ойролцоогоор 43 хүн амиа алджээ. “Амиа алдсан Оросын цэргийн албан хаагчийн хоёр нь цэргийн зөвлөх байсан” талаар албаныхан уламжлав.

 

“Мөн дээрх тулааны үеэр Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн 25 дайчныг устгасан” талаараа ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн 2015 оны есдүгээр сард Сирид цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан бөгөөд энэ хугацаанд террористуудад эзлэгдсэн Сирийн газар нутгийн 70 орчим хувийг чөлөөлжээ.

 

Саяхан Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад ОХУ-ын Сочи  хотноо гэнэтийн айлчлал хийж, Путинтай уулзсан юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр ОХУ-ын хилийн чандад дахь цэргийн ажиллагааг “амжилттай” магтсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
munhnar eej
2018-05-29