Х.Баттулга “ШХАБ-ын хэтийн төлөв: Монгол Улсын оролцоо” хэлэлцүүлэгт оролцов
2018-05-28

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хэтийн төлөв: Монгол Улсын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.

 

Хэлэлцүүлэгт, үе үеийн гадаад хэрэг хариуцсан сайд нар, аюулгүй байдал, стратегийн мэргэжилтнүүд, гадаад харилцааны багш нар, ахмад дипломатчид оролцож, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь одоогийн оролцоо, энэ байгууллагын хэтийн төлвийн асуудлаар ярилцлаа.

Shuud.mn
Сонин хачин
Ene odoo yaaj ballah boloo:
SHHAB ruu yavah hereg bna uu
2018-05-29
mongolinChávez
2018-05-29