Белгид террорист халдлага болж, гурван хүн амиа алджээ
2018-05-30

Белгийн нийслэл Льеж хотноо зэвсэгт халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Галт зэвсгээр зэвсэглэсэн 20 орчим насны эрэгтэй гал нээж, дөрвөн хүнийг шархадсан байна. Шархадсан хүмүүсийн хоёр нь эмэгтэй цагдаа байжээ.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж гэмт этгээдийг устгасан бөгөөд буудуулсан иргэдийг эмнэлэгт хүргэсэн байна.  Харамсалтай нь шарх авсан цагдаа нар амиа алдсан болохыг албаныхан баталсан байна. 

 

Гэмт этгээд “Аллах бурхан агуу юм” хэмээн хашгирч байсан талаар гэрчүүд өгүүлжээ.

 

Хотын дарга Вилли Демейер хэвлэлийн хурлын үеэр “Үүргээ гүйцэтгэж байсн хоёр цагдаагийн албан хаагч амиа алдсан. Мөн буудуулсан нэг иргэний байдал муу байгаа. Амиа алдагсдын гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлье. Бид бүхий л бололцоогоороо туслалцаа, дэмжлэг үзүүлэх болно” гэж мэдэгдлээ. 

 

Эрх баригчид дээрх үйл явдлыг “Террорист халдлага” хэмэээгээд ард түмнээ сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна. 

Б.Дэлгэрцэцэг  

Shuud.mn
Сонин хачин
Энэ их орлогоо яаж олсоныг нь хэзээ шалгадаг болох юм бол доо
2018-05-30