Улаанбаатар
Гоо сайханд сөргөөр нөлөөлж буй асуудлаа хялбараар шийд
5-30

Гоо сайханд сөргөөр нөлөөлж буй асуудлаа шийдвэрлэх аргаас “brightside.me” сайт мэдээлжээ.

 

Нэг

 

 

Эмэгтэйчүүдийн цавь хавийн арьс харласан байдаг. Тэгвэл энэхүү асуудлыг гүзээлзгэнэ шийдэх болно. Та зориулалтын хөвөнд гүзээлзгэний шүүсээ шингээгээд дараа нь цавь дээрээ түрх. 2-3 удаа энэхүү аргыг хэрэглэснээр та үр дүнг нь харна.

 

Хоёр

 

 

Таны хумс амархан хугарч, өнгөө алдсан бол та нимбэг хэрэглээрэй. Бага зэргийн усанд нимбэгний шүүс хийгээд хумсаа дүр. 1-2 минут усанд байлгасны дараа зориулалтын тос түрхээрэй. Ганцхан удаагийн оролдлогоор та гайхалтай үр дүнг харна.

 

Гурав

 

 

Мөн нимбэг хумсыг бат бөх болгохоос гадна арьс дээр гарсан зарим асуудлыг шийдвэрлэдэг. Арьс дээр юм гарсан үед та нимбэгний шүүсээр арчаад дараа нь хүйтэн усаар угаагаарай. Нимбэг арьс дээр гарсан зүйлийг хатааж, улмаар эдгээх болно.

 

Дөрөв

 

 

Хөлний тавхай эвэршиж, хатуурдаг. Та энэ үед халууны үед уудаг аспиринийг нунтаглаад асуудалтай хэсэгтээ сайтар түрхээрэй. Дараа оймс өмсч, өглөө хүйтэн бүлээн усаар угаа.

 

Тав

 

 

Авакадо жимс үсний будагнаас ч илүү үсний өнгийг гайхалтайгаар сэргээдэг байна.

 

Зургаа

 

 

Хэт таргалах, төрсний дараа арьс язрах нь элбэг. Энэ үед та төмсийг жижиглэн хэрчээд асуудалтай хэсгээ сайтар үрээрэй. Мэдээж ганцхан удаагийн үйлдлээр энэхүү сунасан агшихгүй. Та долоо хоног тасралтгүй хөдөлмөрлөж, үр дүнг нь харна.

 

Долоо

 

 

Нүд орчим харлаж, өнгөө алдсан бол танд халбага хэрэг болно. Та орой унтахдаа халбагаа хөргөгчиндөө хийгээд өглөө хүйтэн халбагаараа нүдэндээ жин тавиарай.

 

Найм

 

 

Хагарсан урууландаа та зөгийн бал түрхээрэй. Зөгийн балаа бага зэрэг халаагаад урууландаа түрх.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин