Улаанбаатар
Иргэдэд сэрэмжлүүлж байна
5-31

 

Цаг уурын байгууллагаас боловсруулсан мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай, их халалт үргэлжлэх тул иргэд, олон нийтэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

 

Их халалт олон хоног үргэлжилсэнтэй холбоотойгоор ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй бүс нутгаар хуурайшилтын аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрсэн тул түлсэн галын цог, үнс нурмыг ил задгай газар асгахгүй байх, ой, хээрт аялж зугаалахдаа ил задгай гал түлэхгүй байж ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олон хоног үргэлжлэн амрах тул иргэд, гэр бүл, хамт олноороо амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, гол, мөрөн, нуурын ойролцоо амрахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин