Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2018-06-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2018 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 22-27 хэм, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин