Шаардлага хангаагүй 2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгажээ
2018-06-02

 

 

"Эх үрсийн баяр"-ын өдөр 2018 оны 06 сарын 01-ний өдөр болон "Архигүй өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу томоохон арга хэмжээ зохиогдох Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Нийслэлийн 9 дүүрэгт МХЕГ-ын даргын 01/12 удирдамжийн дагуу Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг хийж ажиллажээ.

 

Шалгалтад нийт 477 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн 2'539'000 төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, 1'616'500 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэсэн байна. 

 

Шалгалтыг нийт 150 улсын /ахлах/ байцаагчид хийж гүйцэтгэжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene sav suulga ni bohir, gertee hiisen hoolch arai dendej bainaa
2018-06-03