"Монгол туургатны бөхийн барилдаан"-д Б.Гончигдамба түрүүлэв
2018-06-04

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт /2018.06.02/ “Монгол туургатны бөхийн барилдаан” боллоо.


 

Энэхүү барилдаанд манай улсын алдар цолтой бөхчүүдээс гадна БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын Тува, Буриадын бөхчүүд ирж, монгол туургатны бөхийн гурван төрлөөр уран мэхийх уралдуулан өрсөлдөв. Барилдаанд 128 бөх зодоглосон.  Үүнээс Үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Т.Санчир тэргүүтэй бөхчүүд барилдсанаас улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм. 



Харин ОХУ-ын Буриад, Тува улсаас 10 орчим бөх хүчээ сорихоор ирсэн юм. Монгол туургатны Буриад бөхийн барилдаанд аймгийн арслан Т.Бэгзсүрэн түрүүлж, сумын заан Өлзийсайхан үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцагаД.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Сандагдорж нар үлдсэн юм.

 

 

Мөн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Түмэндэмбэрэл овогтой Нямжаргал "Монгол Туургатны бөхийн барилдаан"-ы азтай үзэгчээр тодорч ПРИҮС- 30 маркын автомашин хожжээ.


Ийнхүү Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны албан ёсны зөвшөөрөлтэй Монгол туургатны бөхийн барилдаан Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин