МҮБХ: Шүүгч Д.Чанцалнямыг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж мэдэгдэл гаргалаа
2018-06-04

 

МҮБХ-ноос Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Чанцалнямыг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж мэдэгдэл гаргалаа. Учир нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржготов овогтой Чанцалням нь шүүхээс хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж гомдол гаргасан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, Д.Данзан нарын гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж МҮБХ-ныхон үзжээ.  Тодруулбал, шат шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Р.Нямдорж нарын тамга тэмдэгийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл Б.Бат-Эрдэнэ нар нь шүүхийн шийдвэрийг зөрчин, хүчингүй тамга тэмдэгээр гомдол гаргасан байтал Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч Д.Чанцалням нь тэдний гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэсэн байна.

 

Ингэхдээ мөн Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 54.1.3, 54.1.5-ыг заалтыг ч зөрчжээ. Тодруулбал, 54.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь МҮБХ-г төлөөлөх эрхгүй байгаа. Төлөөлөх эрхгүй этгээд гомдол гаргасан тохиолдолд шүүгч уг нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас татгалзах үүрэгтэй байдаг аж. Гэтэл Захиргааны хэргийн шүүгч Д.Чанцалням нь төлөөлөх эрхгүй этгээдийн гомдлыг хүлээн авсан, хүчингүй тамга тэмдэгээр гомдол гаргасан хүмүүсийн гомдлыг хүлээн авч хууль зөрчин хэрэг үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн 22.1-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад зогсохгүй  АТГ-т шалгуулахаар ханджээ. Мөн шүүгчийн ёсзүйн дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн Шүүхийн Ёсзүйн хороонд хандсан байна. Ингээд гомдол болон мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

Р.Нямдорж нарыг МҮБХ-ны тамга, тэмдэг, гэрчилгээг ашиглахгүй байх шийдвэрийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдөр захирамж гаргав.

 

 

Эх сурвалж: Imedee.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ асуудыг хялбархан шийдэх боломж байна.Увс нуур дэвжээний бөхчүүд баянмөнхөөрөө тэргүүн хийлгээд Увс нуур бөхийн холбоогоо байгуулаад хоорондоо барилдаад явах боломж нээлттэй байна.Бусад аймгийн бөхчүүд МҮБХ-гоо аваад хоорондоо барилдаад явцгааг л дээ.Ийм амархан шийдэх юмыг бөөн асуудал болгоод байх юм.баянмөнх хараал идмэр увсын хэдэн залуучуудыг хөлдөө үрж дуусч байна даа.Хараал идмэр.
2018-06-04
Увс хүн ялна аа
2018-06-04
Хүрэлбаатар гэж жинхэнэ хулхи гар дунд нь тууж явсан
2018-06-04
zochin:
Ene Bayanmonkh gej yamar aimshigtai zargach hun be ! Bi Mongol tord mash gomdoltoi gej sonin bolgonoor zarlah yum ! Ene hun buruu zonoj baigaa baih shuu !
2018-06-04
Баянмөнх сда ямар их дургүй хүргэж байнаа. олон хавар нэгэндээ гэж үг байдаг даа
2018-06-04
Зочин:
Энэ Баянмөнх,Чинбат гэдэг хүмүүс ямар муухай хүмүүс вэ. Хэдэн бөхчүүдийг талцуулаад эцэст нь тэр байшинд нь санаархаад байгаа юм уу.
2018-06-04
Zochin:
Shuugch-iig daramtlax arga xemjee yum uu? Bayanmonx,Chinbat...nar Xuuli bus ajlaa zogsoogoochee!!!!!!!!
2018-06-04
Zochin:
Shuugch-iig daramtlax arga xemjee yum uu? Bayanmonx,Chinbat...nar Xuuli bus ajlaa zogsoogoochee!!!!!!!!
2018-06-04
Zochin:
Shuugch-iig daramtlax arga xemjee yum uu? Bayanmonx,Chinbat...nar Xuuli bus ajlaa zogsoogoochee!!!!!!!!
2018-06-04
Zochin:
Shuugch-iig daramtlax arga xemjee yum uu? Bayanmonx,Chinbat...nar Xuuli bus ajlaa zogsoogoochee!!!!!!!!
2018-06-04
Shuugch-iig daramtlax arga xemjee yum uu? Bayanmonx,Chinbat...nar Xuuli bus ajlaa zogsoogoochee!!!!!!!!
2018-06-04
Po:
Ter gazariig n awad huuhediin ordon bolgochooch tgd jilde 3sarda tsengeldehed barildaj baig
2018-06-04
Зочин:
Баянмөнхийн энэ замбараагүй үйлдлийг зогсллх хүн нь ерөнхийлөгч гэж байх. Ерөнхийлөгчөө түргэн арга хэмжээ авч Баянмөнхнийн зохисгүй үйлдлийг зогсооно уу?
2018-06-04
Энэ мэдэгдэл нь гарын үсэг зарагдаагүй хүчингүй бичиг юм бишүү. Бөхийн холбоог татан буулгах хэрэгтэй. Ийм хэрүүлийн олон ниийтийн газар байж болохгүй,хүмүүсийн сэтгэл зүйд зохисгүй байна
2018-06-04
zochin:
Ene Bayanmonkh gej yamar aimshigtai zargach hun be ! Bi Mongol tord mash gomdoltoi gej sonin bolgonoor zarlah yum ! Ene hun buruu zonoj baigaa baih shuu !