Р.Содхүүгийн оронд Б.Баасандоржийг томилохоор ярьж байна
2018-06-04

 

Засгийн газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын  дарга Р.Содхүүг   албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Түүний  оронд Хууль зүйн байнгын хорооны  ажлын албаны ахлах зөвлөх Б.Баасандоржийг ОӨУБЕГ-ын даргаар томилох талаар яриад эхэлжээ. Одоогоор  түүнийг хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ-т хянуулж байгаа юм.  Б.Баасандорж нь хуульч мэргэжилтэй бөгөөд УИХ-ын Тамгын газарт олон жил ажилласан бөгөөд Хууль зүйн байнгын хороонд голлон ажилласан байна. Ардчилсан нам Засгийн эрх барих үед буюу Хууль зүйн сайдаар  УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинг ажиллах үед тус  яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын даргаар ажиллаж  байгаад сайдаас буунгуут нь УИХ-ын  Хууль зүйн байнгын хороондоо ирсэн байдаг.

 

Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
sain zaluu daa
2018-06-05
batbold:
Ybgan xunig Jolooch ta ymagt xuleej xundelh gaegaj baixig xusen erooe
2018-06-04