“Орхон Эмпати” сургуульд хоолны хордлого гарч, 47 хүн эмнэлэгт хүргэгджээ
2018-06-05

 

Орхон аймгийн Монгол-Туркийн хамтарсан “Орхон Эмпати” сургуульд хоолны хордлого гарч, 51 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 47 хүн эмнэлэгт (Орхон-44, ХӨСҮТ-д 3), 4 хүн гадуур эмчлэгдэж байна.

 

Тархвар судлалын хувьд сургуулийн гал тогоонд 5 дугаар сарын 29-нд бэлтгэсэн пирошки, 5 дугаар сарын 30-нд бэлтгэсэн хоол кимбаб, гуляш мөн тарвас идсэн гэх өгүүлэмжтэй. Өвчтнүүдэд халуурах, бөөлжих, цустай суулгах шинж тэмдэг илэрсэн. Өвчтнүүдийн сорьцод лабораторийн шинжилгээгээр Shigella flexneri илэрсэн. - Аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. ХӨСҮТ-өөс 5 эмчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, дэгдэлтийн судалгаа хийж  байна. 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Shuud.mn
Сонин хачин
zochin:
29нд хийгээд 4-нд хүүхдүүдэд идүүлдэг байх нь уу. өөрсдийн хүүхэддээ ийм хоол өгөх бол уу, маргааш нь ч өгдөггүй биз дээ
2018-06-05