ШХАБ-д элсэх эсэхийг ҮАБЗ шийднэ
2018-06-05

 

 

Монгол Улс  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудал улс төрийн хүрээнд анхаарлын төвд байна.  Ерөнхийлөгчийн зүгээс  элсэх нь зүйтэй  гэсэн санал оруулж, Ерөнхий сайд болон  МАН-ын бүлгийн зарим гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн.   Өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын хаалттай хуралдаанаар ч ШХАБ-д элсэх нь тодорхой болсон талаар зарим эх сурвалж мэдээлж байна.   Тэгвэл ШХАБ-д элсэх нь Монгол Улсад ямар ашигтай  вэ гэдэг асуудал хамгийн түрүүнд гарч ирнэ.  Ерөнхийлөгч юуны тулд энэ асуудлыг зүтгүүлж эхлэв гэх асуулт ч сонирхол татаж байна.   Өнгөрсөн  хугацаанд Ерөнхийлөгч  маань урд хөрштэй холбоотой нэлээд таагүй мэдэгдлүүдийг хийж байв. Нүүрс тээвэр, хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон талын хамтын  ажиллагааг өөрчлөх, зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдэж байлаа. Харин гэнэт ШХАБ-д элсэх нь зүйтэй хэмээн ярьж, зүтгүүлж эхэлсэн нь  түүний “гэм”-ээ цайруулах гэсэн оролдлого, урд хөршид барьж буй бэлэг биш байгаа гэсэн хардлагыг төрүүлж байна.  ШХАБ-д одоогоор манай улс Афганистан, Белорусь, Иран улсын хамт ажиглагчийн статустай байна.  Харин элсэж орвол ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан,  Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан зэрэг орны араас ШХАБ-д нэгдсэн ес дэх орон болох юм.

 

ШХАБ-Д ЭЛСЭХ НЬ МАНАЙ УЛСАД ЯМАР АШИГТАЙ ВЭ?

 

ШХАБ-д оролцогч улсуудын хүн ам нь нэг тэрбум 455 сая бөгөөд нийт хүний нөөцөөрөө манай гаригийн бүх хүн амын дөрөвний нэг нь болдог. Тус байгууллага дэлхийд АНУ-ын дараа ордог Хятадын эдийн засгийг оролцуулаад хүчирхэг эдийн засгийн нөөцтэй. ШХАБ нь статусынхаа хувьд НАТО шиг цэргийн эвсэл биш гэдгээрээ онцлог. Тус байгууллагын хамгийн гол зорилго нь гишүүн улсуудыг нэгтгэж байгаа өргөн уудам орон зайд аюулгүй тогтвортой байдлыг бэхжүүлэх явдал. Мөн алан хядах ажиллагаа, мансууруулах бодисын суваг болон хэт даврах, салан тусгаарлах үзэлтэй хэлбэрэлтгүй тэмцэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухаан, соёлын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал ажээ. Өнгөрсөн онд Казахстаны нийслэл Астана хотод болсон Шанхайн олон улсын байгууллагын XVII чуулганы үеэр   Энэтхэг,Пакистан улс гишүүнээр элссэн. Байгууллагын гишүүн орнуудын тэргүүнүүд энэ хоёр орныг гишүүнээр элссэнийг  Шанхайн олон улсын хамтын байгууллагад шинэ төвшинд хүрнэ гэжээ. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Пакистан, Энэтхэг гишүүнээр албан ёсоор элссэнээр ШХАБ шинэчлэгдэж шинэ  утга учиртай болж байна” гэснийг “Риа Новости” агентлаг уламжлав. Казахстаны ерөнхийлөгч  Нурсултан Назарбаев энэ хоёр орон элссэн нь Шанхайн олон улсын байгууллагад хөгжил дэвшлийн шинэ үеийг авчирч байна. Энэ нь  байгууллагад Евро Азийн газар нутгийн 60 хувь, дэлхийн хүн амын 45 хувь дэлхийн нийт дотоодын бүтээгдэхүүний 19 гаруй хувь нь  нэгдэж байна гэж онцолж байжээ.   Тэд улс орнуудыг нэгтгэсэнээр тухайн оронд ямар ашигтай талаар нэг ч  үг дуугараагүй байна.  Гагцхүү   ШХАБ хүрээгээ тэлж, шинэчлэгдэж байгаа талаар дурджээ.  Тэгэхээр тус байгууллагад элсэх нь улс оронд ашигтай гэхээс илүү тухайн байгууллагад хамгийн өндөр ач холбогдолтой болж байгаа юм.

 

ЭНЭТХЭГ, ПАКИСТАН ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?

 

ШХАБ-д удаан хугацааны турш дайсагнаж ирсэн Энэтхэг, Пакистан улсууд элссэнээр хоорондын ялгаатай байдлаа арилгах боломжтой болсон байна. Үүнийг баталж Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж цаг гаруй ярилцсанаар Нарендра Моди Пакистанд болох орон нутгийн чуулганд оролцуулахаар  урьсныг нь зөвшөөрч байжээ. Мөн Энэтхэгийн  ерөнхий сайд Нарендра Моди, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Санкт- Петербург хотод болсон олон улсын эдийн засгийн чуулганы үеэр уулзсан.  Тэд энэ боломжоо ашиглаж 2025 он хүртэл цэрэг, техникийн салбарт  харилцаа гүнзгийрүүлж хамтран ажиллах талаар хэлэлцэж тохиролцжээ.

 

ХААЛТТАЙ ЧУУЛГАНААР ХЭН ЮУ ЯРИВ?

 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуул­ган хаалттай хурал­даж, ШХАБ-ын асууд­лыг хэлэлцсэн юм.  Хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ШХАБ болон түүнийг дагалдах баримт бичгүүдийн талаарх мэдээллийг сонс­го­сон байна. Уг чуу­л­ганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ. Түүнийг  ШХАБ-д элсэх Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжсэн хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.   Энэ үеэр 20 орчим гишүүн асуулт асууж, хариулт авчээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Монгол 14 жил ШХАБ-ын ажиглагч улс байлаа. Энэ хугацаанд ямар ч үр дүнгүй, жил бүр Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нь  дэмий очдог гэдэг  шүүмжлэлийг УИХ дээр ярьдаг. Гэтэл хоёр хөрш Монголыг тойруулаад замаа, нефтээ, газаа барьчихлаа. Энэ бүхэн манайд оройтоод бараг хэрэггүй шахуу тал руугаа орж байна. ШХАБ-д  2017 онд Энэтхэг, Пакистан элсэхээс өмнө манайх элссэн бол олон талын хэлэлцээр болоод манайд төмөр зам тавьж өгөх боломж ч байсан. ШХАБ гэж ярихаар манайхан Хятад гэж боддог. Гэтэл энэ дотор дэлхий багтчихаад байна. Хаалттай горимоор хэлэлцэх ч асуудал биш”  гэсэн байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  Хоёр хөрштэйгөө ялангуяа гадаад худалдааны чиглэлд хамтын ажиллагаагаа сайжруулсныхаа дараа ШХАБ-д элсэх зүйтэйг сануулсан байна. “Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээр гуравдагч хөршийн бодлоготой болсон. Үүнээс өмнө зөвхөн хоёр хөршийн харилцаатай явж ирсэн. Хоёр хөршийн хооронд эдийн засгийн чухал томоохон төслүүд явагддаг. Гэвч өнөөдрийн байдлаар хоёр хөрш манай улсын гадаад худалдааны зах зээлд “хориг” тавих хэмжээний татварыг оногдуулдаг. Манайх ОХУ руу бүтээгдэхүүн экспортлоход татвар нь хэт өндөр. 25 хувийн татвар төлдөг журмыг хойд хөрш барьдаг. Урд хөрш ч мөн ялгаагүй өндөр татвар оногдуулдаг. Хэрэв ШХАБ-д элсэхээр болбол бизнес эрхлэгчдийн гадаад зах зээлд гаргах бараа бүтээгдэхүүний татварыг хөнгөвчлөх асуудлыг сайтар ярилцах шаардлагатай гэжээ.  Чуулганы хуралдаанаас ШХАБ-д элсэх эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцүүлэхээр болжээ. Эндээс тодорхой шийдэл гарсны дараа ШХАБ-ын асуудлыг парламентаар орж ирнэ.

 

Т.БАТСАЙХАН, Х.ОЮУНБОЛД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Шхөб монгол улс элсэж болохгүйэээ
2018-12-18
Хх:
Тийм. Дэмжихгүй бна. Орос бол булаан эзлэгч, хүний эрх чөлөөг уландаа гишгэсэн улс, нэг өдөр монголд цэргээ оруулахад гайхах зүйлгүй.
2018-06-06
Эхнээсээ урвагчид олон юм яриад эхэлнэ харж л байгаарай. Монгол улс яагаад хүчирхэг баян улс болж болдоггүй юм бэ. Хамгийн түрүүнд баабар эсэргүүцнэ.
2018-06-05
Л.Хаш-Эрдэнэ.:
Орос Хятад 2 улсын алан хядагчид, салан тусгаарлалттай тэмцэх нэрийн дор хүчээр нэгтгэн барьж байгаа улсаа хагаран бутрахаас хамгаалах ,сэргийлэх зорилготой анх байгуулсан байгууллага гэдгийг ойлгодоггүй мэддэггүй юм уу?! Сүүлд нь янз бүрийн\ эдийн засгийн\дагалдах өнгө аЯс нэмж өргөжүүлэх бодлого барьж байгаа ч анх томъёолсон зорилго нь хэвээр гэдгийг санавал яах нь тодорхой болно. Даан ч дээ. Үүнийг ойлгодоггүй гэж үү????
2018-06-05
Еертее авилгал аваад Монголыг Хятадын хэсэг болгохоор улайран зvтгэд буй Баттулга болиочээ. Монголчууд бидний евег дээдэс Монголынхоо газар нутгийг амиа егч хамгаалсан юм. Баттулга гэж ямар муухай шунал вэ. Монголчууд чамайг vеийн veд vзэн ядах болно. ШХАБ гэж Хятадын байгууллага шvv дээ нэрнээсээ эхлээд. Олигтой зевлечих гадаад бодлого мэддэг хvн еерт чинь байхгvй юу?
2018-06-05
Еертее авилгал аваад Хятадын хэсэг болгохоор улайран зvтгэд буй Баттулга болиочээ. Монголчууд бидний евег дээдэм Монголынхоо газар нутгийг амиа егч хамгаалсан юм. Баттулга гэж ямар муухай шунал вэ. Монголчууд чамайг vеийн veд vзэн ядах болно. ШХАБ гэж Хятадын байгууллага шvv дээ нэрнээсээ эхлээд. Олигтой зевлечих гадаад бодлого мэддэг хvн еерт чинь байхгvй юу?
2018-06-05
Элбэгдорж гэж буруу элэгтний хар гайгаар элсээгүй их цаг алдлаа. Их ч боломж алдлаа. Одоо шууд элсчих
2018-06-05
Гуцоо муу гадны тагнуул минь. Элсэнэ за юу
2018-06-05
Элссэн нь дээр. Туйлын их ач холбогдолтой. Улсын тусгаар тогтнол, ЭЗ ийн асар их өгөөж өгөх болно. Барууныхан болон тэдний бууны нохойнуудад таагүй л бгаа. Тэр нохойнууд элсүүлэхгүй талаар олон юм хуцна. Май гэж салаавч өгөөд элчих.
2018-06-05
Баттулгаа болиочээ!!!! Монголыг Хятадын хараат болго гэж чамайг сонгоогүй шүү арай ч дээ. Дахиж сонгохгүй ээ МАН, Баттулга 2-ыг ШХАБт элсэхийг Монголын ард түмэн бүгд эсэргүүцэж байна!!!!
2018-06-05
Гуцоо муу гадны тагнуул минь. Элсэнэ за юу