Иж бүрэн шалгалт зохион байгуулж байна
2018-06-05

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 05 сарын 29-ний өдрийн  А/191 тоот тушаалаар 2018 оны 06 сарын 04-ний өдрөөс эхлэн Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, аюулгүй байдлын  хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

 

 

Ажлын хэсэг иж бүрэн шалгалтыг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газруудад 2018 оны 06 дугаар сарын 04-10 хооронд зохион байгуулах юм.

Shuud.mn
Сонин хачин