Төрийн албан хаагчдын ажлын байрыг шалгагчид хуралдлаа
2018-06-05

 

“Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажиллаж буй бөгөөд өнөөдөр тус ажлын хэсгийн анхны хурал боллоо.

 

Хурлаар Төрийн албаны зөвлөлийн “Ажлын байрны тодорхойлолт”, Удирдлагын академийн “Ажлын байрны шинжилгээ” илтгэлийг сонсч хэлэлцүүллээ.

 

Хурлаар төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх, арга зүйн зөвлөгөө өгөх, танилцуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Удирдлагын академийн захирал С.Зүльфикараар ахлуулан байгууллаа. Дэд ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи зэрэг холбогдох байгууллага болон мэргэжлийн хуульч, судлаачдыг оруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Гарчигийг нь ойлгосонгүй.
2018-06-05
Uhaantai dyr esgesen uls torchid torin alband oorin daldainyydaa shahahaa bolichihvol shinjleed baih ch ymgyi byh zyil huulin daguu yavagdana. Oorsdoo songuulias songuulid stynh barigchdaa torin alband oruulj ballaj orhiod odoo bas tosol heregjyylj ulsin oriig nemeh ym baina, estoi hereg algaa
2018-06-05